×
Нийгэм 24 Нэгдүгээр сарын 2012
Хорин жилийн өмнө яг энэ өдрүүдэд  Дэн Сяопин хятадын  өмнө зүгээр аялаж байсан. Хятадын болон гадаадын түүхчдийн үзэж байгаагаар  аялал нь  Хятадыг шинэчлэлийн замаар цааш хөдлөхөд  чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Дэлхийн ажилгүйдэл хямралын өндөр түвшинд байна гэж Олон улсын хөдөлмөр  зохион байгуулалтын байгууллага үзэж байна. Байгууллагын гаргасан тоо баримтаар өнөөдөр дэлхий дахинд хөдөлмөрийн чадвартай хүн амын гуравны нэг нь ажилгүй аль эсвэл ядуу амьдарч байна. Тэдгээрийн 200 сая  нь дэлхийн санхүүгийн хямралаас болж ажлаа алдажээ.
Дорнод-Сибирь болон Алс-Дорнодын хөгжлийн корпорац нь  дээрх нутгуудын “хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх болон тус нутгуудаас хүн амыг  нүүн явахыг  сэргийлэх “үүднээс   байгуулах  юм. Ийм санааг Эрхүү мужийн Захирагч  Дмитрий Мезенцев хэлсэн юм.
Москвагийн Домодедово онгоцын буудалд аймшигт халдлага гарснаас хойш өнөөдөр яг нэг жил болж байна. Тэр үед олон улсын нислэгүүдийн  хүлээлгийн танхимд   дэлбэрэлт болсны улмаас 37 хүн амиа алдаж, 173 хүн шархадсан юм. Тэдгээрийн дунд оросын иргэд байсан төдийгүй гадаадын 10 гаруй орны иргэд байсан юм. Дэлбэрэх төхөөрөмж хүний биед асар хортой металл хэсгүүдийг агуулсан байжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
14