×
Нийгэм 22 Нэгдүгээр сарын 2012
Москвагийн амьтны хүрээлэнд 11-р сард төрсөн цагаан баавгайн бамбаруушуудыг 3-р сард үзүүлэх болно. Ээж нь зөвшөөрсөн тохиолдолд л бамбаруушууд ичээнээсээ гарах ба энэ нь 3-р сараас наашгүй гэж Москвагийн амьтны хүрээлэнгийн хэвлэлийн алба “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна. Өнгөрсөн оны 11-р сарын сүүлээр хоёр эм цагаан баавгай 4 бамбрууш төрүүлсэн юм.
Америкийн зартай дээрэмчид Бонни Паркер, Клайд Берроу нарын хэрэглэж байсан зэвсгийг Канзас-Ситигийн үнэ хаялцуулах худалдаан дээр 210 мянган доллароор зарлаа. Энэ тухай өнөөдөр Рейтер агентлаг мэдээллээ. Томпсоны гар буу пулеметийг 130 мянгаар, Винчестерийн винтов бууг 80 мянган доллароор тус тус зарсан байна. Худалдан авагчийн нэрийг дурдахгүй байна.
Орос улсаас БНХАУ руу арслан зааны соёог хууль бусаар гаргах гэж байсныг Забайкалын хилчид урьд шөнө таслан зогсоолоо. Эртний амьтан ургамалын судлалын ховор нандин зүйлийг хушны самар ачсан машинд нуусан байжээ. Мөн тайгын амттаны дор 400 кг жинтэй дөрвөн хаш чулууг нуусан байлаа гэж ОУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Забайкалын хязгаарын хилийн удирдах газрын хэвлэлийн албанаас ИТАР-ТАСС агентлагт мэдээлсэн байна.
2011 оны 3-р сарын 11-нд болсон аюулт газар хөдлөлт, цунамигийн дараах хэд хэдэн сард “Фукусима-1” АЦС-д байдал муудсан тохиолдолд Японы засгийн газраас авах ёстой байсан удирдамжийн нарийн ширийн зүйл тодорхой боллоо. Тэр үед засгийн газрын үйл ажиллагааны удирдамжийг боловсруулсан байсан гэж орон нутгийн ХМХ-үүд бичсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
14