×
Нийгэм 20 Нэгдүгээр сарын 2012
Өнгөрсөн  1880 оноос хойш ажиглаж байгаа цаг уурын түүхэнд 2011 он хамгийн дулаан арван жилийн тоонд  багтжээ. Энэ тухай  АНУ-ын аэронавт болон сансрын уудмыг судлах Үндэсний удирдах газар /НАСА/ дэргэдэх  нью-йоркийн Сансрын судалгааны хүрээлэнгийн илтгэлт дурьджээ.
Аялал жуулчлалын бүсийг Арктикийн оросын хэсэгт байгуулна. Энэ бүс Шинэ Газар олтригийн хойд хэсэг, Франц-Иосифын арлууд  дахь «Оросын Арктик»  байгалийн нөөцийн газарт байгуулагдана гэж дархан цаазтай газрын захиргаанаас мэдээлэв. Нисдэг тэрэг нисч буух зурвас болон аялал жуулчлалын хөлөг онгоцны зогсоол энэ зун барьж эхлэнэ.
Ойрын 20 жилд Орос улсад гадаадын ажиллах хучин шаардагдана гэж Цагаачлалын албаны тэргүүн Константин Ромодановский үзэж байна. Тэрээр Москвад эдийн засгийн чуулга уулзалт дээр үг хэлэхдээ гол төлөв хүн ам зүйн хүчин зүйл үүнд нөлөөлнө гэв. Үйлдвэрлэлийн инновацийн салбаруудад дээд зэргийн мэргэшилтэй хүмүүсийг гаднаас оруулж ажиллуулах нь зайлшгүй чухал гэж Ромодановский онцлов.
Их хэмжээний мансууруулах бодис үйлдвэрлэж худалдсан этгээдийг бүх насаар нь шоронд хорихыг Орост санал болгожээ. Эдүгээ ийм гэмт хэрэгтнийг шоронд хорих туйлын хугацаа 20 жилээс хэтрэхгүй байна. Ийм арга хэмжээ авах нь зайлшгүй чухал гэж шинжээчид «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө өгүүллээ.
 Интернет-ажил хаялт үр дүнд хүрчээ. Америкийн конгресс Интернет дэх хулгайг эсэргүүцэх SOPA хэмээх хуулийн төслөөр хийх санал хураалтыг тодорхой бус хугацаагаар хойшлуулав. Баримт бичгийг өнөөгий байдлаар нь батлахгүй байх гэж шинжээчид үзэж байна. Томоохон интернет-компаниуд хуулийн төслийг эсэргүүцэв.
Кибер аюулгүй байдал  болон сүлжээнд дэг журамтай  байх нь орчин цагийн тулгамдсан асуудал болж байна. Гэтэл Интернетийг хаах юм уу, нийгмийн сүлжээнд орохыг нь хязгаарлах явдал  нь  ямарч тохиолдолд боломжгүй юм гэж ОХУ-ын харилцаа  холбооны сайд Игорь Щеголев үзэж байна.
Нэг мянга гаруй тонн цезийн цацрагийн  өндөр идэвхижилттэй  усыг “Фукусима-1 “ АЦС –ын ажилтанууд эндхийн  хоёр, гуравдугаар тогоонуудын дэргэдээс илрүүлжээ. Телевизийн Эн-Эйч-Кей компаний уламжилснаар, далайн усыг сорох зориулттай насос байдаг уурхайгаас ус олджээ. Хоёрдугаар тогооны уурхайд 500 тонн ус олдсон бөгөөд радионуклидын дээд хэмжээ нь нэг шоо сантиметрт  16,2 беккерель байжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
14