×
Нийгэм 19 Нэгдүгээр сарын 2012
Эрхүү хотод орон нутгийн экологичдын шийдвэрээр шинэ жилийн гацуур моднуудад хоёрдахь амьдрал бэлэглэжээ.  Тэдгээр модуудыг газрын бордоонд ашиглах болжээ.  Өмнө нь шинэ жилийн гацуур модыг  хог нь дээр хаядаг байжээ.  Харин одоо хотын захиргааны хүсэлтээр оршин суугчид хогийн саванд хаяхгуй, холхон тусад нь тавьдаг болжээ.
ОХУ-ын Мансууруулах бодисийн хууль бус наймаатай тэмцэх Холбооны албаны шинжээчид  Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамтай хамтран орос-хятадын хилээр  мансууруулах бодисийн хууль бус наймааны сувгийг хаах ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна.
Оросын /Приамур/ Благовещенск, хятадын Хэйхэ  хот  орос-хятадын хууль бус мансууруулах бодисийн транзит боомт болж хувираад байна.  Энэ тухай мягмар гаригт Хууль бус мансууруулах бодисын наймаатай тэмцэх Холбооны улсын албаны   ЭШХ-ийн  дарга Ильнур Батыршин мэдэгдэв.  Благовещенск, хэйхэ боомтууд нь Амур мөрний янз бүрийн эргэ дээр оршдог  юм.
Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгууль, засаг төрийн болон сөрөг хүчнийхний харилцаа, нийгмийн тэгш бус байдал болоод дэлхийн хямралаас гарах замууд болон бусад асуудлуудаар Владимир Путин оросын томоохон хэвлэл     мэдээллийн хэрэгсэлүүдийн удирдагчидтай  хийсэн уулзалтынхаа үеэр ярилцсан юм. Мэтгэлцээн чөлөөтэй халуун уур амьсгалд буюу хэвлэлийнхэн, ерөнхий сайдын аль алины шүүмжлэлгүй болж чадсангүй юм.
Төрийн думын сонгуульд зөрчилүүд  гаргасан 95 хүнийг захиргааны хариуцлагын хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Ийм баримтуудыг ерөнхийлөгч Дмитрий Медведет  прокурорын  газрын тэргүүн  Юрий Чайка хүлээлгэн өгөв.  Байгууллагын илтгэлд  сонгуулийн үеэр 3 мянга орчим сонгуулийн хуулийн зөрчилүүд илэрчээ. Эдгээр бүх баримтуудаар прокурорын газар шалгалт хийж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
14