×
Нийгэм 18 Нэгдүгээр сарын 2012
Дээрхийн Гэгээн XIV Далай лам  2012 оны зун Их Британий таван хотод айлчилах гэж байгаагийн дотор  Эдинбург, Данди болон Инвернесс зэрэгт айлчилна.  Даваа гаригаас айлчлалд зориулсан   түр хугацааны Интернет сайт ажиллаж эхэлсэн бөгөөд Далай ламын айлчлалын болон сургааль айлдах газруудыг товлосон байна.  Айчлал 6-р сарын 16 нд Манчестер хотоос эхлэнэ.
Нисэх хүчний компаниуд  хүнд жинтэй  зорчигсодоос нэмэлт төлбөр авах гэж байгагаа тайлбарлахдаа  «ийм зорчигсодыг  тээвэрлэхэд компаниудын тулш, зардлын хэмжээ өсч байгаа учир нэмэлт өртөг төлөх ёстой» гэж тайлбар хийсэн байна. Харин олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл,шинжээчдийн  үзэж байгаагаар «ийм шийдвэр хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг юмаа» гэж мэдэгдлээ.(аудио)
2012 оны Лондонгийн  Олимпийн тоглолтуудын үеэр болон тэдгээрийн өмнөх бэлтгэлүүдийн аюулгүй байдлыг  полицоос хангах дэг журмын нарийвчилсан төлөвлөгөө английн Кент гүнгийн харъяат  нутагт  галт тэргэнд алдагдажээ. Энэ тухай британий “Сан” сонин уламжилжээ. Полицын онцгой ажлын   тактикийг харуулсан  баримт бичгүүдтэй хавтасыг  хуулийн байгууллагын ажилтан галт тэргэнд орхиж буужээ.
ОХУ-ын Олон нийтийн танхим өмнө нь Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын Төрийн думд өргөн барьсан засаг дарга нарын сонгуулийн тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийнэ. Энэ тухай ОН танхимын зөвлөлийн гишүүн Владислав Гриб мэдэгдэв.
Орос улсын Сонгуулийн төв комисс өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн  баримт бичгүүдийг баримт бичгүүдийг хүлээн авч дуусч байна. Цаашид тэд сонгуулийн кампанит ажилд оролцохын тулд өөрийгөө дэмжисэн 2 сая гарын үсэг  цуглуулах ёстой юм.
Бээжингийн эрх баригчдаас агаарын бохирдолын тухай мэдээ баримтыг Интернетэд шууд нийтлэх боллоо. Урьд хятадын блог хөтлөгчид улс оронд нь экологийн асуудлыг  далдлан нууж байгааг эрс шүүмжлэж байсан. Томоохон хотуудад утаанаас болж амьсгалах аргагүй байсан ч агаар мандлын байдал хэвийн байна гэж албан ёсоор мэдээлж байв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
14