×
Нийгэм 17 Нэгдүгээр сарын 2012
 Шинэ Зеландийн иргэн 30 настай Керри Жо дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоолоо. Тэрээр өөрийн ур чадварыг  Те-Хапед болсон тус улсын  аврага шалгаруулах тэмцээн дээр харууллаа. Тэр найман цагийн хугацаанд 507 хонь хяргажээ. Тэрээр нэг  хонь хяргахдаа дунджаар 57, 6  секунд зарцуулжээ.   
Алма-Атад өнөөдөр казахстаны парламентын сонгуулийн дүнг эс зөвшөөрсөн   сөрөг хүчнийхний хууль бус цуглаан боллоо.   Тус улсын нэрэмжит  төв талбай дээр 250  орчим хүн цугларчээ.  Жагсаалд цагдаагийнхан ямарч эсэргүүцэл үзүүлээгүй байна. Жагсаалыг зохион байгуулагчид казахстаны сөрөг хүчний ардчилсан нам  байсан бөгөөд  сонгуулийн дүнгээр парламентад санал авч чадаагүй юм.
Хятадын түүхэнд анх удаа хүн амынх нь  тоо хотод хөдөөнөөсөө  илүү болсон байна. Тус улсын статистикийн удирдах газрын мэдээлсэнээр, Хятадын хотуудын хүн амын тоо 2011 онд 21 саяаар нэмэгдэжээ.  Одоо хятадын хотуудын хүн амын тоо 690  сая орчим буюу нийт хүн амын 51,27 хувьтай тэнцэж байгаа юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
14