×
Нийгэм 13 Нэгдүгээр сарын 2012
“Галав юүлэх өдрийг “ буюу дэлхийн цөмийн сүйрлийн заналхийлэлийн бэлэгдлийг хэмжигч цагийг “цөмийн салбарын болон цаг уурын тулгамдсан асуудлын “тогтворгүй дэвшлээс” болж    шөнө дундад ойртуулан нэг хором шилжүүлжээ. Энэ тухай лхагва гаригт британий Би-би-си уламжлав.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев зохион байгуулалттай гэмт хэрэгтэй болон мансууруулах бодисны хууль бус наймаатай тэмцэхэд болоод гэмт хэргийн замаас гадаадад гарсан өмчийг эргүүлэн авахад гадаадын прокуроруудын дэмжлэгт найдаж байна. Энэ тухай баасан гаригт Оросын ерөнхий прокурорын удирдлагатай болон олон улсын прокурорын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалт дээр мэдэгдэв.
www.putin2012.ru - нэртэй сайт оросын Интернет системд шинээр гарч ирлээ. Түүнийг ирэх 3-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, ОХУ-ын   ерөнхий сайд Владимир Путин нээсэн юм.  Сонгуульд оролцох хөтөлбөр, намтар, зургууд, туршлага ард түмний бодол саналууд – сайтны үндсэн хэсгүүд юм.
Москва европын хотуудын жишгээр жуулчлалын карттай болов. Хотын засаг захиргаанд  мэдээлснээр, түүгээр музейнүүд болон нийтийн тээвэр болоод зарим дэлгүүрүүд хөнгөлттэй үйлчлэх юм байна.  Түүнчлэн театр, музей үзэхэд зориулан нэгдсэн тасалбартай болох асуудлыг судлаж байгаа аж. Ингэснээр  байгууллага тус бүрд тасалбар авснаас хямд тусах юм.
Хятад улсад гандуу хуурай хойт нутагт  өмнөд нутгийн мөрнүүдийн урсгалыг өөрчлөх  том төсөл биелүүлэхэд энэ жил 10 тэрбум гаруй доллар зарцуулна...
Энэ жил ямар болох вэ? 2012 оныг одоо ч өөрчлөлт гаргах жил хэмээн итгэлтэй нэрлэж болно.Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль бараг сар дутам  улс орнуудад  явагдах юм.Орос,Франц, АНУ болон арабын хувьсгал гэгчийг хийсэн орнуудад болох ерөнхийлөгчийн сонгуулиуд тэмдэглэлтэй үйл явдал болох байх. Түүнчлэн дэлхийн эрчим хүч,цөмийн аюулгүй байдлын асуудал дэлхий дахиныг түгшүүлж байна.
Орос улсад сонгуулийн хэсгүүдийг компьютер, бичлэгийн камеруудаар тоноглож байна. Сонгуулийн төв комисси энэ оны 3-р сарын 4-нд  болох Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг  Интернетын  тусламжтайгаар ажиглах дэг журам батлан гаргажээ...
Афганы мансууруулах опиумны үнэ 2011 онд нилээд нэмэгдэсэн тухай Би-би-си телевизийн корпорац уламжлав. 2010 онд намуу цэцэгний тариалан мөөгөнцөрт идэгдэхэд опиумны үнэ нэмэгдэж эхэлсэн юм. 2011 онд тариаланчид мөөгөнцөртэй тэмцэж чадсан төдийгүй, тариалангийн талбайнууд урьдын ургацаа авах болсон ч үнэ хэвээр байсан юм.
Мьянмын /хуучин Бирм / ерөнхийлөгч Тхейн Сейн 651 хоригдолд өршөөл үзүүлэх тухайгаа зарлав гэж Би-би-си уламжлав. Суллагсдын дотор 1988 оны засгийн газрын эсрэг олон нийтийн жагсаалд оролцсон хүмүүс байгаа юм. Тэднийг  баасан гаригаас эхлэн чөлөөнд гаргах болно. Ийм шийдвэр гаргахыг  дэлхийн хамтын нийгэмлэг, тухайлбал, эрхийг хамгаалагчид  тулгасан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
14