×
Нийгэм 12 Нэгдүгээр сарын 2012
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Оросын  ерөнхий сайд Владимир Путин хөтөлбөртөө эдийн засгийн бодлогод хөрөнгө оруулалтыг урамшуулан, шинэтгэлийг хэрэгжүүлэх болон орчин үеийн  салбарыг хөгжүүлэхэд түлхүү анхаарна.  Орос улсад шинэ үйлдвэрлэл байрлуулах нь бусад орнуудаас илүү ашигтай байх ёстой гэж сонгуулийн сурталчилгааны мөрийн хөтөлбөрт дурьджээ.
Тегеран  ираны цөмийн эрдэмтдийг хороосон  алан хядах ажиллагааг  шүүхийг НҮБ-аас  шаардаж байна гэж Ираны НҮБ-ын байнгын төлөөлөгч Мохаммад Хазаи мэдэгдэл хийв. Энэхүү шаардлага бүхий захидлыг тэрээр НҮБ-ын АЗ болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунд илгээжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Оросын ерөнхий сайд Владимир Путины сайт Интернетэд ажиллаж эхлэв.  Түүн дээр түүний сонгуулийн хөтөлбөр, намтар, туршлага, сонирхолууд, үйл явдлууд  болон ард түмний сэтгэгдлээс тавьжээ.  Түүнчлэн,  сайтан дээр “Орос улсыг хамтдаа өөрчилье” буланд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч  Путинд   өөрийн саналуудаа үлдээж болох юм.
Орос улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам “Мэргэжлийн нэгдсэн лавлахад” хөөмийчны мэргэжлийг нэмж оруулжээ.   Энэ нь хөөмийчдыг эрт тэтгэвэрт гарах боломж олгож байгаа юм.
“Галав юүлэх өдрийг “ буюу дэлхийн цөмийн сүйрлийн заналхийлэлийн бэлэгдлийг хэмжигч цагийг “цөмийн салбарын болон цаг уурын тулгамдсан асуудлын “тогтворгүй дэвшлээс” болж    шөнө дундад ойртуулан нэг хором шилжүүлжээ. Энэ тухай лхагва гаригт британий Би-би-си уламжлав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
14