×
Нийгэм 11 Нэгдүгээр сарын 2012
Сирийн ерөнхийлөгч Башар Асад Дамаскийн талбай дээр  өөрийн талыг дэмжисэн олон мянган хүмүүсийн өмнө үг хэлэв гэж СИрийн ХМХ-үүд уламжилжээ. Асад өөрийн талынхныг улс орны шийдвэрлэх цаг мөчид эвлэрэн нэгдэн,  “сүүлийнхээ өдрийг хүлээж байгаа хуйвалдааны”  эсрэг ялалт байгуулахыг уриалав.
Орос улсын Сонгуулийн төв комисс Орос улсын ерөнхийлөгчийн  сонгуульд  Хүний эрхийн болон  ардчилсан инститүцүүдийн товчоонд  болоод  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгуулагад олон улсын хяналт тавихаар урилга илгээв.  Хяналт тавихаар  200 орчим шинжээчид оролцох төлөвтэй байна.
«Баярлалаа» гэдэг  олон улсын өдөр бол оны хамгийн «эелдэг» баярын өдөр билээ. 1-р сарын 11-нд тэмдэглэдэг  энэ өдөр «баярлалаа, гялайлаа» гэх нь хүн бүрт чухал байгаад анхаарлыг хандуулж байна. Эдгээр үг унэхээр шидит үр нөлөөтэй. Хүмүүс талархалаа илэрхийлээд бие биеэнээ баярлуулж,бусдыг анхааран халамжилж байгаагаа илэрхийлдэг.
Энэтхэг улс оросын мэргэжилтэнүүдийн удирдлага дор барьж байгуулж байгаа “Куданкулам”- АЦС-ын нэгдүгээр ээлжийн ашиглалтанд өгөх хугацааг дахин хойшлов. Энэтхэгийн цөмийн эрчим хүчний корпорацын сайтан дээр энэ тухай материал нийтлэгджээ. Эхний блокийг 2012 оны 5 –р сард, 2-р ээлжийг 2013 оны 2-р сард ашиглалтанд  оруулахаар хойшлуулжээ.
Ирвэсийн тоо Оросын Алс Дорнодод өсөн нэмэгдэж байгааг экологчид тэмдэглэв. Дэлхийн онгон байгалийн сангийн мэргэжилтнүүдээс Приморский хязгаар дахь «Ирвэсийн газар нутаг»  байгалийн нөөцийн газарт байрлуулсан гэрэл зургийн автомат камер шинэ ирвэсийг илрүүлэн бүртгэв. Энэ «зочин» хаанаас ирснийг эрдэмтэд судлан мэдэх ёстой.
Томскийн мужийн эмнэлгийн эмч нар мягмар гаригт 6,4 кг жинтэй хүүхдийг эх барин авчээ. Энэ тухай мужийн захиргааны  хэвлэлийн албанаас уламжилжээ.  Анагаах ухааны нэр томъёоллын  дагуу 5 кг жингээс давсан төрөлтийг аврага гэж нэрлэдэг байна. Мэдээлэлд уламжилснаар, ийм хүүхэд 1500 хүнд 1 төрөх тохиолдол  байдаг байна.
Оросын Саха  болон Алс-Дорнодод өнөөдөр ер бусын хүйтэн болж байна. Ытык-Кюель дүүргийн төвд  хүйтний эрч дээд зэрэгт хүрч   -56 С хэм байна.  Сургууль болон цэцэрлэгүүд үүд хаалгаа бариад байна. Сахад сүүлийн хэдэн өдрийн турш  -50 С доош  хүйтэн байгаа юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
14