×
Нийгэм 10 Нэгдүгээр сарын 2012
Оросын Амур мужид өнгөрсөн долоо хоногт  нүүдлийн амьтны хүрээлэнгийн барын дайралтанд өртсөн хүүгийн биеийн байдал хүнд хэвээр байна.  РИА Новости агентлагийн уламжилснаар,  Амур мужийн Благовещенск хотын  эмнэлэгт хүүд  тархины мэс засал хийжээ.  Тэр тархины хүнд гэмтэл авсан байв. Хүүхэд ухаан орж, бие даан хоол идэж, ярьж байна.
БНАСАУ-ын  хоёр удирдагч агсан Ким Ир Сен, Ким Чен Ир нарын мэндэлсэн өдрийг тохиолдуулан  өршөөл үзүүлэх тухай зарлав. Энэ өршөөл 2-р сарын 1-нээс эхэлнэ гэж  ЦТАК агентлаг уламжилжээ.  Түүнд  ямар бүлгийн хоригдлууд орохыг болон хичнээн хүн  шоронгоос чөлөөлөгдөх тухай одоогоор тодорхойгүй байна.
Бүс нутгийн аюулгүй байдлын болон цөмийн системийг   боловсруулах тухай  Орос улсын санаачилга Ази-Номхон далайн орнуудын парламентын ХХ  чуулганаас гаргасан  баримт бичигт орсон юм.  Энэ тухай Токиод болсон парламентын чуулганы  оросын төлөөлөгчдийн зохицуулагч Ильяс Умаханов мэдэгдэсэн билээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
14