×
Нийгэм 7 Нэгдүгээр сарын 2012
Герман улсад нилээд хэдэн удаа усархаг бороо орж, хүчтэй салхи салхилсны дараа нилээд хэдэн гол эргээсээ халив. Гол мөрнөөр усан онгоц зорчихыг хориглоод байна. Үерийн усанд олон зам харгoй, барилга байгууламж ороод байна. Ийм байдал Нидерландад бас гараад байна. Байгалийн гамшигийн газраас 800 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
2011 онд байгалийн гамшгийн улмаас Хятад улсад 1049 хүн амь насаа алдаж, ор сураггүй болжээ. Ийм баримт мэдээллийг баасан гаригт хятадын  ус цаг уурын удирдах газраас уламжилжээ. Энэхүү үзүүлэлт нь 1990 оныхтой харьцуулбал, хамгийн доогуур байгаа гэж илтгэлд цохон тэмдэглэжээ.
Оросын үнэн алдартны шашинтнууд өнөөдөр 1-р сарын 7-нд Христийн мэндэлсний өдрийг тэмдэглэж байна. Москвагийн Аврагч Христийн сүмд /Храм Христа Спасителя/  болсон баярын хурал номыг Оросын үнэналдратны шанжинтны хамба лам Кирил тэргүүлэв. Төрийн тэргүүн өөрийн Твиттер дээрээ оросын иргэдэд Христийн мэндэлсний баярын мэнд хүргэжээ. Оросын үнэналдартны шашин нь 30 гаруй мянган сүм болон 800 дуганатай юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
14