×
Нийгэм 6 Нэгдүгээр сарын 2012
Үнэн алдартны шашинтнууд өнөөдөр Юлианы хуанлигаар Христийн мэндэлсэн өдрийн өмнөх өдөр ”сочельник” баярыг тэмдэглэж байна. Орос улсын болон дэлхийн Үнэн алдартны шашны сүм хийдүүдэд баярын хурал ном хурж байна.  1-р сарын 7- ны шөнө  Москвагийн болон Бүхоросын  хамба лам Кирил  оросын нийслэлийн аврагч Христийн дуганд болох  баярын ном хурлыг тэгүүлж, мөргөл үйлдэнэ.
Одооноос Буриад улсад хараагүй хүмүүс зүг чиг заах төхөөрөмжийн туслалцаатайгаар явж байх болно. Хараагүй хүмүүсийг зүг чиг заагч хэрэгслэлээр хангах санааг  Бүхоросын хараагүйчүүдийн нийгэмлэг  санаачилжээ.   Саяхан  энэ байгууллага Бүгд найрамдах улсын 300 мянган рублийн тэтгэлэгийн төлөө уралдаанд  ялсан юм. Эдгээр мөнгөөр тэд зүг чиглүүлэгч худалдан авахаар төлөвлөж байна.
Орос улс 1812 оны Эх орны дайнд ялалт байгуулсны 200 жилийн ойд зориулж 2012 онд оросын казакууд Москвагаас Парис хүртэл морьтой аялана. Гэхдээ энэ нь ялагчдын марш байхгүй юм. Энэ аянг амь эрсдсэн орос, франц дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх болон донын удмын адууг орчин үеийнхэнд таниулахад зориулж байгаа юм.
Оросын анхны цасан хотыг Москва хотод барьж байгуулна.  Цас, мөсөөр бүхнийг барих бөгөөд тэдгээр нь зочид буудлаас аваад гяндан, фитнес-төв байх юм. Ер бусын барилгын ажлыг пүрэв гаригт эхлэж,  1-р сарын 10 нд дуусгах аж.  Тус хот Москвагийн  хойд хэсгийн “Сокольники” паркийн нутаг дэвсгэр дээр Цасан уран барилга наадмын хүрээнд бий болох юм.
Шүүх эмнэлэг өмнө нь эмнэлгийн  комиссийн дүгнэсэн сэтгэл зүйн өвчтэй дүгнэлтийг эрс сөрж норвегийн террорист Андерс Брейвикийг сэтгэл зүйн хувьд  эрүүл гэж дүгнэлт гаргав.  Энэ тухай лхагва гаригт орон нутгийн ХМХ- үүд уламжилжээ.  Брейвик нь сэтгэл зүйн өвчингүй - эрүүл тул, тэрээр сэтгэл мэдрэлийн тусгай эмнэлэгт биш, харин гянданд суух ёстой.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
14