×
Нийгэм 5 Нэгдүгээр сарын 2012
Тайландын полицынхан Бангкокын автовокзал дээр амфетаминтай 6 чемодан хураан авсан боловч тэдгээрийн эздийг алджээ. Энэ тухай  орон нутгийн ХМХ үүд уламжилжээ.  “Дисктей” мансууруулах бодистой чемодануудыг  лхагва гаригийн өглөө хадгаламжийн камерт  илрүүлжээ.  Дүрс бичлэгийн камерт сэжигтэй хоёр хүн -эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хадгаламжийн камерт юмаа хадгалуулах үеэр бичигджээ.
ОХУ ын Приморийн хязгаарын “Леопардовый” дархан цаазат газрын нутаг дээр ажиллаж байсан эрдэмтэд хиймэл дагуулын хүзүүвчтэй    Алс-Дорнодын нас бие гүйцсэн, ирвэсийн цогцсыг   олжээ.   Шинжээчдийн үзэж буйгаар, дархан газрын нутаг дээр “Узор” хочтой ирвэс 4-5 долоо хоногийн өмнө  алагдсаныг  лхагва гаригт илрүүлсэн  гэж “Интерфакс” мэдээлжээ.
Ойрын гурван жилд  Оросын зэвсэгт хүчний  техник, зэр зэвсэгт бараг дөрвөн триллион рубль буюу 130 тэрбум долларыг чиглүүлнэ. 2012 онд зэр зэвсэг, цэргийн ба тусгай техникийг худалдан авахад 1,1 триллион рубль буюу 40 тэрбум орчим доллар гаргахаар төлөвлөжээ. Кремлийн тамгын газрын өнөөгийн тэргүүн Сергей Иванов дэд ерөнхий сайд байхдаа дээрх тоо баримтуудыг дурдав.
“Мексикийн агуу зөнч” нэртэй хүн 2012 онд галав юүлэх тухай мэдээллийг няцаав. Антонио Васкес  Альба хэвлэлийн бага хурал дээр энэ тухай ярихдаа майчууд хэзээ ч дэлхийн сүйрлийг урьдчилан таамаглаж байгаагүй гэжээ. “Дэлхийн сүйрлийн” тухай онолыг зөнч хэлэхдээ “агуу худал зүйл” гэж хэлжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
14