×
Нийгэм 3 Нэгдүгээр сарын 2012
Цаг уур ажиглалтын оросын түүхэн дэх хамгийн дулаан 3 жилийн дотор өнгөрсөн жил багтлаа. Өөрөөр хэлвэл 1891 оноос хойш гэсэн үг. Улс орны бүх бүс нутгаар жилийн дундаж температур нь хэвийн хэмжээнээс их байлаа. Дундаж температур нь 4-5 хэмээр их байсан арктикийн бүс нутагт гэнэтийн дулааны үзэгдэл илүү нөлөөлсөн байна.
Орос, Белорусс, Казахстан улсуудын Эдийн засгийн нэгдсэн орон зай /ЭЗНОЗ/ 1-р сарын 1-нээс ажиллаж эхэллээ. Тунхаглалд бичснээс хархад  ЭЗНОЗ нь ДХБ-ын зарчим, хэм хэмжээн дээр тулгуурласан бөгөөд өөрийнхөө бүрэлдэн тогтох бүх үе шатанд нэгдэх бусад улсуудын хувьд нээлттэй байх болно.
АНУ-д 40 мянга гаруй холбооны түвшингийн шинэ хууль хүчин төгөлдөр боллоо. Хойч үеэ хамгаалах, хууль бус цагаачлалтай хийх  тэмцэлийг хүчтэй болгох, засгийн газрын зардлыг багасгах, эдийн засаг зэрэгтэй холбоотой хуулиуд ихэнх нь байгаа юм.
Арван хоёрдугаар сарын 27-нд болсон газар хөдлөлтөөс болж тогтоосон Онц байдлын дэглэмийг Тувад өөрчиллөө гэж тус улсын засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Энэ шийдвэрийг Орос улсын Онц байдлын комиссын хуралдаанаас гаргажээ. Онцгой албаны хүн хүч болон техник хэрэгсэлийг дайчилгааны бэлэн байдалд байлгана гэж  мэдээнд өгүүлсэн байна.
Бид та бүхнийг  2012 оны 7-9 сард Орос улс болон дэлхий дахинд  болох гол чухал  үйл явдлуудын тоймтой үргэлжлүүлэн  танилцуулах гэж байна. 7-р сарын 7 -нд зураач Марк Шагалын  төрсөн өдөр.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
14