Ер нь өндөр жил амаргүй байдаг. Энэ 2012 он ч мөн адил. Урьдах жилээс өвлөн авсан асуудлууд хаашаа ч зайлахгүй, тэгэхлээр гайхамшиг тохиолдохгүй гэсэн үг. Энэ шинэ жил улс төр, нийгмийн хүрээнд өөрийн мөрөө түүхэнд үлдээх болно. Еврогийн бүсийн өртөөд байгаа эдийн засгийн хямрал дэлхийн хөгжилд том нөлөө үзүүлнэ. ЕХ-ны нэгдсэн валютын төлвийг шинжээчид янз бүрээр үнэлэж байна.