×
Нийгэм 1 Нэгдүгээр сарын 2012
«Шинэ жилийг угтснаар л он солигдоно » гэж оросын хүн ам үздэг болохоор өвлийн баярт онцгой үүднээс ханддаг.Христийн мэндэлсний баярыг өрнөдийн орнуудад тэмдэглэх уламжлалтай нэгэн адил гол төлөв гэртээ гэр бүлээрээ шинэ жилийг угтан тэмдэглэдэг. Сүлд мод, бэлэг дурсгалын зүйл, Өвлийн өвгөн баярын салшгүй дагуул билээ.
Өнөөдөр Иран дунд зайны тусгалтай пуужингаа амжилттай туршсан тухай Франс Пресс агентлаг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэргслүүдийг үндэслэн мэдээллээ. Цоо шинэ техникээр тоноглосон «газар-агаар» пуужин бараг харагдахгүй  байг сөнөөх зорилготой гэж цэргийнхний мэдэгдэлд өгүүлжээ. Иран өөрөө пуужингийн зураг төслийг боловсруулж бүтээсэн байна.
2012 онд  БНАСАУ цэцэглэлт хөгжил өөд эрчимтэй урагшилж,арми, эрх баригч нам, ард түмэн улс орныхоо шинэ удирдагч Ким Чен Ыныг «үхтлээ өмгөөлөн хамгаална» гэж  БНАСАУ-ын төрийн телевизээр нэвтрүүлсэн Шинэ жилийн баярын мэндчилгээнд өгүүлжээ. БНАСАУ Ким Чен Ыны удирдлагаар шинэ эринд шилжиж байна гэж тус улсын Мэдээллийн төв агентлагаас дэлгэрүүлсэн мэдээлэлд өгүүлсэн байна.
2011 онд Японы хүн ам дайнаас хойшхи үед хамгийн түргэн хурдацтайгаар багассан байна. Өнөөдөр Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамнаас нийтлүүлсэн судалгааны үр дүн ийм байна. Өнгөрсөн онд Японы хүн ам 204 мянган хүнээр багассан нь 1947 оноос хойшхи ажиглалтын түүхийн нэг ёсны дээд үзүүлэлт болжээ. Сүүлийн  хэдэн арван жилд Японд хүн ам зүйн хүрээнд ямар нэгэн их өөрчлөлт гарсангүй.
Шинэ жилийн ба Христийн мэндэлсний баяр оросын хүн амын хамгийн дуртай баяр билээ.Түүнээс гадна эдгээр баяраар хүмүүс  онд хамгийн удаан амрана. Оросын хүн ам эдгээр баярын өдрүүдэд юу хийж, яаж амрах вэ? Хүмүүсийн сонголт, боломж өөр өөр байна.
 Энэ шинэ оны нэлээд чухал хэмээн үзсэн үйл явдлуудыг хөндөх «2012 оны хуанли»-г та бүхний анхааралд толилуулж байна.Шинэ 2012 он амаргүй боловч тун сонирхолтой болно. 1-рт билгийн улирлын Луу жил 2-р сарын 23-нд болно. Луу бол буянтай бэлэгдэл юм. Иймээс Луу жил сайхан  болно.
Ерөнхийлөгч Дмитрий Медведев Оросын хүн амд Шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөв. Ерөнхийлөгчийн Шинэ жилийн баярын уламжлалт мэндчилгээг 12-р сарын 31-нд шөнө дундаас гурван минутын өмнө телевизээр нэвтрүүллээ. Дмитрий Медведев хэлэхдээ улирч байгаа он түвэг бэрхшээлтэй байсан ч манай орны хувьд сайн сайхан өндөрлөж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
14