×
Нийгэм Нэгдүгээр сар 2012
Урьдчилсан тоо баримтуудаас  харахад «Лалын ахан дүүс» хөдөлгөөний үзэл санааг илэрхийлж буй «Шудрага ёс,эрх чөлөөний нам» Египетийн парламентын дээд танхимын бүх суудлын 60 хувийг эзлэнэ. Даваа гаригт  дууссан санал хураалтын албан ёсны үр дүнг маргааш зарлаж мэдээлнэ. Парламентын сонгуульд цөөн хүн оролцов.
Хятадын блогерууд Conoco Phillips компанийг «Фукусимагийн» нефтийг хариуцуулахаар албаджээ. Бохайны буланд  “Пэнлай 19-3” нефтийн орд газар нефть асгарсны хохиролд тус компанид 1 тэрбум юань /160 сая доллар/ төлөх шүүхийн шийдвэр гарчээ. Өнгөрсөн 6-р сард болсон Азид томоохон экологийн сүйрэл нь тэнгисийн ус эх газар руу халих гарсан юм.
 Дундад Азийн олон зуун мянган оршин суугч Афганистанаас мансууруулах бодисыг Орос улсад нууцаар оруулахад оролцож байгаа учраас хилийн дэглэмийг боловсронгуй болгох нь зайлшгүй чухал гэж мансууруулах бодистой тэмцэх Улсын хорооны дарга, мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих ОХУ-ын холбооны албаны тэргүүн Виктор Иванов мэдэгдлээ.
ОХУ-ын  тэргүүн дэд ерөнхий сайд Игорь Шувалов өнөөдөр Петропавловск-Камчатский  хотноо Алс Дорнод,Өвөр Байгалийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн асуудлаар өргөтгөсөн зөвлөлгөөн хийлгэв. «Алс Дорнод,Өвөр Байгалийн эдийн засгийг 2013 он хүртэл хөгжүүлэх» холбооны зориулалтат хөтөлбөр ба төрөөс боловсруулж буй  Алс Дорнод, Өвөр Байгалийг хөгжүүлэх хөтөлбөрийг авч үзэж хэлэлцэв.
Өөр үндэстэн ястан, шашинг хүлээн зөвшөөрдөггүй түрэмгий үзлийг Орос улсад арилгаж байна гэж Москва дахь Хүний эрхийн товчооны захирал Александр Брод мэдэгдлээ. Түүний хэлснээр бол  2010 онд үндэстэн ястан буюу шашинг хүлцэхгүй үзлээс болж 193 мөргөлдөөн гарсан бол 2011 онд ийн 110 хэрэг явдлыг бүртгэжээ. Гэвч үндэсний асуудал ОХУ-ын удирдлагын анхаарлын төвд байсаар байна.
Японы хүн амын тоо 2060 он гэхэд гуравны нэгээр багасаж, 87 сая орчим хүн амтай болно.Харин 2010 онд японы хүн амын тоо 128 сая байсан. Японы эрүүл мэнд, хөдөлмөр, сайн сайхан байдлын яамны мэргэжилтнүүд ийн дүгнэлт хийжээ. 2060 он гэхэд Япон улсад 65-аас дээш насны  хүмүүс нийт хүн амын бараг 40 хувийг эзлэнэ.
Оросын сансрын агентлагаас сансрын нисгэгчдийн нэмэлт нээлттэй элсэлт зарлав. Энэ нь оросын сансар судлалын түүхэнд анхны нээлттэй элсэлт болно. Эдүгээ Орос улсад сансрын нисгэгчдийг агаар сансрын салбарын байгууллагуудын дэргэд ба анагаах ухаан-биологийн хүрээлэнд гурван отрядад бэлтгэж байна. Тэднийг гол төлөв цэргийн нисэх хүчний нисгэгчид буюу пуужин-сансрын аж үйлдвэрийн үйлдвэрүүдэд ажиллаж буй техникийн мэргэжилтнүүдээс зохих зөвлөмжийг харгалзан сонгон авдаг.
Орос улсын 20 сая гаруй иргэд долоон баллаас дээш газар хөдлөж болзошгүй аюултай бүс нутагт амьдарч байна.  Энэ тухай даваа гаригт    РИА Новости агентлагт ОХУ-ын ОБЯ-ны иргэний хамгаалалтын удирдах газрын төлөөлөгч ярьжээ. Түүний ярьснаар, ОХУ ын нутаг дэсвгэрийн  20 гаруй  %  газар хөдлөх аюултай бүсэд оршдог юм байна.
Одоогоос хоёр жилийн тэртээ Осло Бээжингийн хооронд гарсан дипломат  санал зөрөлдөөн одоо гэнэт арктикын асуудлаархи  маргаан болж хувирав. Норвеги улс Хятадыг байнгын ажиглагчаар Арктикийн зөвлөлд элсүүлэхэд хориг тавих санаатай байна гэж орон нутгийн «Афтенпостен» сонин Норвегийн ГХЯ-ны төлөөлөгчийн хэлснийг үндэслэн мэдээлжээ. Ослогоос Бээжинд хатуу шаардлага тавьсан байна.
“Адмирал Пантелеев” завьны эсрэг том хөлөг онгоцоор тэргүүлүүлсэн  Номхон далайн флотын отряд  филиппины Манил  боомтонд хүрэлцэн иржээ.  Номхон далайн 96 жилийн  түүхэнд  энэ улсад анх удаа айлчлал хийж байгаа аж. Өнөөдөр оросын төлөөлөгчид филиппины тэнгисийн цэргийн  хүчний ерөнхий командлагч болон эргийн хамгааллын даргатай уулзана.
Солонгосын ардын армийн ерөнхий Дээд командлагч Ким Чен Ын   агаарын 1017 хэсгийн ажилтай танилцлаа гэж  ЦТАК агентлаг өнөөдөр мэдээлжээ. Ким Чен Ын мэргэжлийн өндөр түвшин болон өндөр сонор сэрэмж гаргасан  нисэгчдийг сайшаан магтаж, бие бүрэлдэхүүний ахуй байдалтай танилцав. Тэднийг урамшуулах үүднээс гэрэл зургаа хамт татуулав.
Оросын төрийн тэргүүнүүдэд зориулсан лимузин үйлдвэрлэх ажлаа москвагийн “ЗиЛ” автомашины завод сэргээж байна. Хэрвээ улсын захиалга өгвөл дээд ангилалын шинэ машины загварууд 3 жилийн дараа бий болно. Манай орны төрийн тэргүүнүүдийн одоо унаж байгаа Мерседес, БМВ маркын машинуудаас найдвартай байдал, тохь тухаараа шинэ машинууд дутахгүй юм. ЗХУ-ын удирдагчид энэ заводад үйлдвэрлэсэн машинуудыг унадаг байсан билээ.
Киргизийн нийслэл Бишкек хот дахь АНУ-ын ЭСЯ-ны байшингийн дэргэд америкийн нисэх онгоцны баазыг тус улсын нутаг дэвсгэрээс гаргахыг шаардсан жагсаал цуглаан болсон байна. Тэд гартаа “Янкууд зайлцгаа” гэсэн уриа барьсан байлаа. Хэрвээ тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол нисэх бааз руу явсан замыг хаана гэж жагсагчид анхааруулсан байна.
Хятадын баруун урд нутгийн Лунцзян голыг хорт кадмигаар хордуулснаас болж хэд хэдэн суурин газар аюулд учраад байна. Хордсон голын ус 3,7 сая хүн амтай Лючжоу хотын томоохон усан санд орж эхэлсэн байна гэж хятадын төвийн ХМХ-үүдэд өнөөдөр мэдээлжээ. Голын уснаас авсан дээжинд байгаа хүнд металлын агууламж нь байх ёстой хэмжээнээс 9 дахин их байна.
Одоогийн ерөнхийлөгч Башар Асадын гэр бүлийнхнийг Сири улсаас гарах гэсэн оролдлогыг сөрөг хүчний  Сирийн чөлөөт армийн \СЧА\ отрядууд ням гаригт таслан зогсоолоо. СЧА-ийн нэгэн хээрийн захирагчийн хэлснээс иш татан “Аль-Масри аль-Яум” сонины интернет-портал энэ тухай мэдээлсэн байна.
Серб улсаас Косово хязгаарын хойд нутагт амьдардаг сербүүдэд дамжуулдаг цахилгааны хангамжид хүндрэл учирч байна. Косовска-Митровица, Звечан, Зубин Поток, Лепосавич засаг захиргааны төвүүдэд  амьдардаг 65 мянган хүн хүнд байдалд ороод байна. Сүүлийн үед тэнд хасах хэмийн хүйтэнд хоногт 12 цаг л цахилгаан өгч байна Энэ асуудал нь улс төрийн утга учиртай гэж косовогийн сербүүд үзэж байгаа юм.
Оросууд ямар дуунд дуртай болон тэдний эрхэлдэг ажлаас энэ нь хэрхэн шалтгаалдагыг Superjob.ru интернет порталын судалгааны төв судлаж үзсэн байна. Рок, поп, сонгодог хөгжмийн урсгалыг ОУ-ын иргэдийн олонхи нь сонсдог болох нь тодорхой болжээ. Рокыг оросуудын 41% нь, поп хөгжмийг саналаа асуугдагсдын гуравны нэг нь, харин сонгодог хөгжмийг попоос арай цөөн хүн сонсдог байна.
Эдийн засгийн хүнд хэцүү байдлаар далимдуулан  дэлхийн ядуу давхаргуудын  тусламжийг хасах  ёсгүй юм. Энэ тухай “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтс Давост болсон Олон улсын эдийн засгийн чуулган дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.  Тэрээр хэлэхдээ, ДОХ, туберкулез болон хумха өвчнүүдтэй тэмцэхэд зориулан нийт  750 сая долларын хандив өргөсөн.
Тегеранд МАГАТЭ гийн цөмийн эрчим хүчний тусгай мэргэжилтэнүүд ирнэ. Тэд ираны цөмийн хөтөлбөрийг  цэргийн эсэхийг шалгах болно. Тэднийг тус улсын эрх баригчид урьсан юм.  Ихэнхи шинжээчдийн үзэж байгаагаар,   Тегеран цөмийн хөтөлбөрийг тойрсон хурцадмал байдлыг  зөөлрүүлэх үүднээс  энэхүү алхмыг хийж байгаа аж.
Нидерландын ЗГ бямба гаригт  олон нийтийн газруудад гивлүүр өмсөхийг хориглох санал хураалт явуулав. Түүнчлэн энэхүү  хоригоор  нүүрээ хаасан аливаа хувцас, гоёл чимэллийн зүйлсийг хорьжээ. Эдгээрийг зөрчсөн бүсгүйчүүдэд  380 еврогийн торгууль ноогдуулах аж. Сайд нарын танхим уг баримт бичгийг үндэсний парламентад дэмжлэг олж, хууль гарна гэдэгт эргэлзэхгүй байна.
Сталиныг нас барахад нүүрнээс нь авсан хэвийг Их Британид үнэ хаялцуулах худалдаанд зарлаа. Түүний нүүрний хоёр хүрэл хэвийг Баруунд гаргасан ба хувийн цуглуулагч нарт байгаа гэдэг нь л тодорхой байсан юм. Зөвлөлтийн төрийн тэргүүнүүдийн хувийн эд зүйл барууны үнэ хаялцуулах худалдаан дээр гарах нь ховор үзэгдэл байсан юм.
Өнөөдөр Орос улсад Цэргийн гавьяаны өдөр - фашистууд Ленинградыг бүслэлтийг сэтлэсний 68 жилийн ойг тэмдэглэж байна. Янз бүрийн тоо баримтуудаас харахад 600 мянгаас 1 сая хүртэл хүн бараг 900 өдөр үргэлжлэсэн бүслэлтийн үед хөлдөж, өлбөрч, буудлагад нэрвэгдэж нас барсан юм. Бүслэлтийн улмаас Ленинградтай дан Ладога нуурын мөс  ба агаарын замаар харилцаж байв.
Татарстаны тэтгэвэрт гарсан 10 мянган оршин суугч «Интернет-өндөр наслалт» тусгай хөтөлбөрийн хүрээнд компьютер эзэмшиж мэднэ. Орос улсад эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 настайдаа тэтгэвэрт гардаг.  Өнөөдөр дэлхийд хүний үйл ажиллагааг мэдээллийн технологигүйгээр төсөөлөн бодож болохгүй. Хижээл насны хүмүүсийн хувьд ч тийм байна. Тэд бас шинэ техникийг эзэмшиж байна.
ОХУ-ын засгийн газрын тэргүүн Владимир Путин өнөөдөр Ленинградын бүслэлтийг сэтлэсний 68 жилийн ойн өдөр Санкт-Петербург дахь Пискарёвын оршуулгын газарт бүслэлтэд хэлмэгдэгсдийн хөшөөнд хэлхээ цэцэг өргөв. Түүнчлэн засгийн газрын тэргүүн ахмадуудтай уулзав. Ленинградын төлөө тулаан Дэлхийн 2-р дайны хамгийн удаан үргэлжлэсэн тулаан байлаа. 900 өдрийн бүслэлт хотын 1 сая оршин суугчийн амь насыг бүрэлгэв. Гитлер Ленинградыг үнсэн товрог болгохыг санаархав.
Пүрэв гаригт  Шар тэнгисийн  Ёнпхендоо  арлын ойролцоо эхэлсэн өмнөд солонгосын тэнгисийн явган цэргийн ажиллагааг    БНАСАУ-ын эсрэг чиглэгдсэн ээлжит “өргөн хэмжээний өдөөн хатгалга” гэж Пхеньян нэрлэв.  2010 оны 11-р сард Хойд болон Өмнөд Солонгосын хооронд буудалцаан болсны улмаас хүний амь эрсэдсэн гэж  ИТАР-ТАСС агентлаг сануулжээ.
ОАО “Международный Аэропорт Иркутск”- Эрхүүгийн   Олон улсын  онгоцны буудлын удирдлага  2011 оны хавар нээсэн Ангарын эргийн хотыг Европтой холбосон анхны   Эрхүү-Мюнхений чиглэлийн нислэгийн тухай  нийтэд мэдээлэв.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин “Орос улс  хэнээс  нуугдан, халхлагдахгүй“, гэхдээ миграцийн бодлогодоо иргэдийн хээ сонирхолд  хөтлөгдөх болно.Тэр Холбооны миграцийн албаны /ХМА/ коллегийн хуралдаан дээр  “миграцийн бодлогын чанарт хөдөлмөрийн миграцийг оруулан  ахиц гаргахыг” шаардав.
Ойрын үед Монголд ОХУ-ын Киров мужийн минжний десант буух гэж байна.  Ийм шийдвэрийг Киров хотын  Бүх оросын ан олзворын аж ахуй болон үржүүлгийн хүрээлэнд зочилсон  Улаанбаатар хотын захиргааны  төлөөлөгчид  гаргажээ. Монголын зочид гучин минж худалдаж  авах сонирхолтой байгаа юм.
Оросын зэвсэгт хүчний Ерөнхий штаб Калининград мужид  пуужингийн  ” Искандер” цогцолбороор тоноглогдсон  цэргийн шинэ штаб байгуулагдсан  тухай  ХМХ- үүдийн  мэдээллийг нилээд няцаав.  “ Шинээр ямарч Ерөнхий штабыг  “Искандер” пуужингаар тоноглож байгуулаагүй”гэж ИТАР-ТАСС агентлагт  Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.
Москвагийн эрх баригчид 2-р сарын 4-нд болох сөрөг хүчний жагсаалын чиглэлийг зөвшилцлөө. Энэ тухай оросын нийслэлийн дэд мэр Александр Горбенко мэдэгдэв. Түүний ярьснаар, 12-15 цагийн хооронд зохион байгуулагдах  арга хэмжээнд  50 мянга хүртэлх хүн оролцоно. Цуглаан хотын гол гудамжуудын  нэгээр   явж  Кремлийн ойролцоо Болотная талбайд өндөрлөх аж.
Сүүлийн үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болон жагсаал цуглааныг Интернет ашиглан зохион байгуулах болсонтой холбогдуулан цагдаагийнхан нийгмийн сүлжээнд  ур чадвараа харуулж эхлээд байна. Их Британид  2500 цагдаагийн ажилтнууд Тwitter болон Facebook-ийн  “уур хилэнг удирдах” оюу ухааныг судлаж эхлээд байна. Уг судалгааг британий хотын цагдаагийн ажилтан Шеффилд санаачилжээ.
Энэтхэг улс үндэсний баяр – Тусгаар Тогтнолын өдрийг өнөөдөр тэмдэглэж байна.  Улс даяар баярын арга хэмжээ явагдаж, нийлслэл   Дели хотод цэргийн  амжилтыг харуулсан жагсаал болно. Тухайлбал, тус улсын түүхэнд анх удаа энэтхэгийн зохион бүтээгчдийн хийсэн   “Агни-4” баллистик пуужинг нийтэд харуулах юм.
Оросын Улсын думын сонгуультой холбогдсон гомдлуудын бараг 90 хувь нь батлагдсангүй гэж өнөөдөр Сонгуулийн төв комиссын төлөөлөгч Сергей Даниленко мэдээллээ. Түүний хэлснээр бол парламентын сонгуулийн кампанит ажиллагааны дүнгээр Сонгуулийн төв комисс 1686 мэдүүлэг авсан.195 нь батлагдав. Хууль сахиулах байгууллага зарим зөрчлийг шалгаж байна.
Тэрээр Москвагийн УИС-ийн сэтгүүл зүйн факультетын оюутнуудтай уулзахдаа «манай оронд хувьсгал хийх нөхцөл бүр ХХ зууны үед шавхагдаж дууссан» гэж мэдэгдлээ. Гэвч одоо ч тэмцэл хөдөлгөөн өрнөх тохиолдол гарч байна. Ерөнхийлөгчийн хувьд улс орондоо болж байгаа бүх үйл явдлыг хариуцаж байна гэж Д.Медведев хэллээ.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Из засгийн газрын шинэ  “Тэнгүүдгүй Орос “интернет-төслийг сайшаав.  Уг  төслийг  шинэчлэл болон  технологийн хөгжлийн комиссийн хуралдаан дээр ОХУ- ын ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Михаил Абызов зохион байгуулжээ.
Улаанбаатар хот болон монголын нилээд хэдэн аймгуудад үнийн хөөрөгдөлтийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалыг Монголын үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулжээ.Улаанбаатарт жагсагчид төрийн ордны хаалгыг хаажээ. Ард түмний эсрэгүүцлийн шалтгаан нь бензин шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн  өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт юм. Хүмүүс эрх баригчдаас амьдралын түвшинг дээшлүүлэх арга хэмжээ авахыг шаардаж байна.
Түвдүүд оршин суудаг Сычуань мужид орон нутгийн хүн ам цагдаа нартай мөргөлдөв. «Гадаадын салан тусгаарлагчид» эмх замбараагүй байдал өдөөсэн хэмээн Хятадын эрх баригчид үзэж буруушаав. Харин нэлээд удаан үргэлжилж байгаа түгшүүртэй байдал дотоодын гүнзгий шалтгаантай  гэж шинжээчид үзэж байна.
Оросын анхны алт, цагаан алтны музей  Уралын Берёзовский хотноо нээгдэнэ. Энэ нь манай орны эдгээр үнэт төмөрлөгийн эх нутаг юм. Алтны анхны орд газрыг энд бараг 300 жилийн өмнө 1745 онд олж илрүүлжээ. Музей сонирхогчид «Туулайн чих», «Хандгайн толгой» «Мефистофель» гэх мэт хосгүй сонин нэртэй цул алтыг удахгүй үзнэ.
Хорин жилийн өмнө яг энэ өдрүүдэд  Дэн Сяопин хятадын  өмнө зүгээр аялаж байсан. Хятадын болон гадаадын түүхчдийн үзэж байгаагаар  аялал нь  Хятадыг шинэчлэлийн замаар цааш хөдлөхөд  чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Дэлхийн ажилгүйдэл хямралын өндөр түвшинд байна гэж Олон улсын хөдөлмөр  зохион байгуулалтын байгууллага үзэж байна. Байгууллагын гаргасан тоо баримтаар өнөөдөр дэлхий дахинд хөдөлмөрийн чадвартай хүн амын гуравны нэг нь ажилгүй аль эсвэл ядуу амьдарч байна. Тэдгээрийн 200 сая  нь дэлхийн санхүүгийн хямралаас болж ажлаа алдажээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
14