×
Нийгэм 2012
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улс орныхоо иргэдэд Шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. Өнгөрсөн 2012 он улс орны хувьд маш чухал жил байлаа гэж төрийн тэргүүн тэмдэглээд, оросуудын итгэл найдвар, дэмжлэг туслалцаа, ажил хөдөлмөрийнх нь төлөө талархал илэрхийлсэн байна.
ОУ-ын алс Дорнодын Камчаткын хойгын зарим нэг нутагт шуурганы сэрэмжлүүлэг өгөөд байна. Тэнд шинэ жилийн шөнө хүчтэй цасан шуурга шуурна гэж тус бүс нутгийн ОБЯ-ны газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Зарим нэг нутгуудад салхины хурд секунтэд 45-48 метр хүрэх юм байна. Тус хойгын засаг захиргааны төв Петропавловск-Камчатск хотод их хэмжээний цас орж, секунтэд 28 метрийн хурдтай шуурга шуурах юм байна.
БНХАУ-ын хойд нутгийн ӨМӨСО-ны нутгаас хятадын археологчид 3,5 тонн эртний зоос олсон байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Одоогийн Ордос хотын ойролцоох эртний Холочайдэн цайзыг ухаж байсан “хар” археологчдыг цагдаагийнхан баривчилсны дараа энэ зооснуудыг илэрүүлсэн байна.
Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд осолдсон Ту-204 онгоцны сүйрлийн нөхцөл байдлыг мөрдөн байцааж байгаа шинжээчид нисэх, буух зурвасын байдал нөлөөлөөгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Сүйрэл болсноос хойш15 минутын дараа шинжээчид нисэх буух зурвасын барьцалдах коэффицентыг шалгасан бөгөөд энэ зурвас нь ийм төрлийн онгоц газардах шаардлага хангасан гэж үзсэн гэж Улс хоорондын нисэх хүчний хорооноос мэдээлсэн байна.
Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчид оо! “Оросын дуу хоолой” радио та бүхэнд шинэ жилийн хөгжмийн нэвтрүүлгээ сонсгохоор бэлэн болоод байна. “Шинэ онд хүн бүр аз жаргалтай, Өвлийн өвгөн аав бүх хүүхдэд бэлэг авчраасай гэж би хүсч байна” гэж бэлэгтэй сайхан ерөөлийг оросын гавъяат жүжигчин Елена Кузьмина болон хүүхдийн “Непоседы” хамтлаг хүсч байна.
ОУСС-ийн багынхан Шинэ жилийг 15 удаа угтан авах болно. Эхлээд тэд Шинэ Зеланд улс дээгүүр нисэж өнгөрөхдөө, хамгийн сүүлд бүхэл тойрог хийгээд Австрал улсаас зүүн зүгт Номхон далай дээгүүр нисэж өнгөрөхдөө тус тус шинэ жилээ тэмдэглэх юм байна.
БНХАУ-ын төр засаг шинэ оны 1-р сарын 1-нээс эхлэн тус улсын томоохон 74 хотын агаарын бохирдолын тухай цаг тутамын мэдээллийг нийтлэж байх болно гэж орон нутгийн ХМХ-үүд өнөөдөр мэдээллээ. Хятадын томоохон хотуудын агаарын бохирдолт хотын засаг захиргааны чухал асуудлуудын нэг болоод байна. Төр засгийн мэдээллэж байгаагаар Бээжин, Шанхай.
“Седов”далбаат онгоцны дэлхийг тойрох аялалын 2013 оны маршрут өөрчлөгдсөн гэж ОХУ-ын загас агнуурын Холбооны агентлаг мэдэгдлээ. Тус бүс нутгийн тахалын байдал хүндрэлтэй байгаа гэсэн мэдээллээс болж энэ далбаат хөлөг энэтхэгийн Ченнай боомтод 2013 онд орхоос татгалзлаа. Мөн “Седов” хөлөг 2-р сарын 21-25- хятадын Шанхай хотод очих байснаа больж Гонконг орох болсон байна.
Ахваз хотын нисэх онгоцны буудлын дороос нефтийн орд газар илэрүүлсэн тул нүүлгэнэ гэж Ираны төр засаг мэдээллээ. Нисэх онгоцны буудлуудыг удирдах ираны компанийн захирал Мохаммад Разулинежад энэ тухай сэтгүүлчидэд мэдээлсэн байна. Шинэ буудлыг Ахвазаас 15 километрийн зайд барина гэж Разулинежад ярьсан байна.
“Ред Вингс” компанийн Ту-204 онгоцны ослын шалтгааныг мөрдөн байцаах комисс Внуково нисэх онгоцны буудал дээр ажлаа эхэллээ. Одоогоор тогтоогоогүй шалтгааны улмаас энэ онгоц нисэх, буух талбайгаас хазайж машины зам руу гарч хэдэн хэсэг болон хуваагдсан юм. Тус хөлөгт багын 8 гишүүн байсан ба багын ахмадыг оролцуулаад 4 хүн амь насаа алдсан мөн 4 хүнийг эмнэлэгт хүргүүлсэн юм.
Бүлэг этгээдүүдэд хүчиндүүлэн амь насаа алдсан оюутан охиныг төрөл төрөгсөд, найз нөхөд нь өнөө өглөө Дели хотноо оршууллаа. Амь насаа алдсан охины цогцсыг Сингапур улсаас авчирсны дараа энэтхэгийн нийслэлийн Дварка дүүрэгт оршуулгын ёслолын ажиллагаа болсон байна. Тэнд эмч нар энэ оюутан охины амь насыг аврахын төлөө хэдэн өдөр тэмцсэн боловч амжилтанд хүрээгүй юм.
Афганистаны зүүн хойд нутагт бямба гаригийн шөнө 5,8 баллын хүчтэй газар хөдөлсөн байна гэж АНУ-ын Геологийн алба мэдээлсэн байна. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 22 цаг 20 минутад Кабул хотоос зүүн хойд зүгт 180 километрт Гиндукуш мужид болсон байна. Энэ газар хөдлөлт алслагдсан нутагт болсон тул хүний амь нас эрсдсэн, эвдрэл сүйтгэл болсон талаар мэдээлэл одоохондоо байхгүй байна.
Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Үүгээр бид та бүхний сонирхосон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гариг бүр хүлээн авч байх болно.
Москвагийн “Внуково” онгоцны буудалд болсон Ту-204 онгоцны сүйрлийн шалтгаан нь цаг агаарын хүнд нөхцөл дэх техникийн гэмтэл байж магадгүй юм. Оросын нийслэлийн хууль сахиулах байгууллагын эх сурвалж өнөөдөр “Интерфакс” агентлагт ингэж мэдэгдсэн байна.
2013 онд Казаньд явагдах Дэлхийн оюутан залуучуудын тоглоолтуудад оролцохоор дэлхийн 99 орон мэдэгдлээ ирүүлжээ. Энэ тухай “Казань -2013” гүйцэтгэх захиргааны төлөөлөгч Игорь Сивов ийн ярьжээ. Түүний ярьснаар, “Универсиада-2013” оны бэлтгэл ажилү шувтарч байгаа бөгөөд одоо тэмцээн хүртэл 190 хоног үлдээд байна. Хамгийн их олон тооны бүрэлдэхүүнтэй багуудад АНУ, Хятад, Япон, Польш, Их Британь байна.
Хятад улсад Евразид хамгийн уртад орох Янцзы голын доогуур явах метроны эхний шугамын нээлт боллоо гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлж байна. Ухань хотод тавьсан шугам нь хятадын төвийн Хубэй мужаар дайрч байна. Метроны шинэ шугам хотын төвийг Янцзы голын янз бүрийн эргүүд дээр орших томоохон хоёр дүүрэгтэй холбож байна.
Красноярскийн / ОХУ –ын Сибирь/ Емельяново хотод иргэн савтай хий дэлбэрсний улмаас БНАСАУ - ын нэг иргэн амиа алдаж, 22 хүн нэрвэгджээ. Хязгаар нутгийн ОБЯ -ны уламжилснаар, амиа алдагсад нь бүгд БНАСАУ ын иргэд байсан тухай “Интерфакс” мэдээллээ. Байшин барьж байх үед дэлбэрэлт гарсан бөгөөд одоогийн байдлаар Емельяново хотын эмнэлэгт хүнд байдалтай дөрвөн хүн эмчлүүлж байна.
  Энэтхэгийн нийслэл хотод 12-р сарын 16 –нд бүлэг эмтгээдүүдэд хүчиндүлсэн залуу эмэгтэй бямба гаригийн шөнө сингапурын эмнэлэгт нас баржээ. Энэтхэгийн ХМХ-үүд ийн Аманат хэмээн нэр өгсөн хорин хоёр настай эмэгтэйг Делигийн баруун-өмнөд хэсгийн дүүрэгт автобусан дотор зургаан согтуу эрэгтэй хүчиндэж, зкодсож гэмтээсэн юм. Энэтхэгийн олон хотуудад эсэргүүцлийн жагсаал явагдаж, тэдгээр хүчингийн хэрэгтэнүүдийг дүүжлэхийг шаардав.
Өнөөдөр Хятад улсаас «Бэйдоу» хиймэл дагуулын навигацийн сүлжээгээ арилжааны үндсэн дээр ашиглалтад оруулав. Сүлжээ Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад ажиллаж, америкийн GPS, оросын GLONASS сүлжээтэй өрсөлдөнө. Урьд «Бэйдоу» сүлжээг цэргийн зорилгоор ашиглаж байсан. 2020 он гэхэд энэ сүлжээ дэлхий даяар мэдээлэл олгоно гэж үзэж байна.
Техникийн дэвшилийг цангаа зогсоож мэдэх юм. Энэ тухай НҮБ-ын шинжээчид “Тодорхой бус байдалд болон эрсдэлийн нөхцөлд усны нөөцийг удирдах нь “ сэдэвт илтгэлдээ сэрэмжлүүлж байна. Уг баримт бичгийг зохиогчид усны хувиарилалтыг төлөвлөхийг уриалжээ. Тэгээд дэлхий дээр нэг тэрбум хүн усгүй байна гэдгийг сануулж байна. Дэлхий дээр усны төлөөх дайн гарах уу? Шинжээчид энэ асуултанд хариулахыг хичээж байна.
Японы хамгаалалтын ”Секом“ компани өөрийн үйлчлүүлэгчдэд дээрэмчдийг дагаж, зургийг авах чадвартай хувийн нисэгчгүй төхөөрөмжийг түрээслүлэх санал тавихаар төлөвлөж байна гэж компаний хэвлэлийн нарийн бичгийн дарга Асука Саита мэдэгдлээ.Түүний ярьснаар, хамгаалалтанд авсан объектуудын нутаг дэвсгэр дээр зөвшөөрөлгүй нэвтрэн ороход төхөөрөмжийг нь хөөргөх аж. Компаний төлөөлөгч тэмдэглэхдээ, энэхүү төхөөрөмж нь ердийн камераар авах боомжгүй зургуудыг авах боломжтой ажээ.
Хятадын КН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпниь БНХАУ-ын Интернет сүлжээнй хяналтыг чангатгах саналыг тавьжээ. Тухайлбал, сүлжээнд өндөр албан тушаалын хүмүүсийг доромжилсон нийтлэлүүд байна. “Ассошиэйтэд пресс” агентлагийн уламжилснаар, энэ долоо хоногт Хятадад Интернетийн сүлжээний хяналтыг чангатгах асуудлыг хэлэлцжээ. Бээжин ном, мэдээлэл, дуу хөгжим болон бусад материалуудыг онлайны шугамаар тараадаг гадаадын серверүүдыг хаах боломжуудыг судлаж байна.
2015 он гэхэд гадаадын иргэн гадаад паспорт, эмнэлгийн даатгалтай л Орос улсад орж мэднэ. 2015 он гэхэд Орос улсад дан гадаад паспорттай орох тухай ерөнхийлөгч Владимир Путины саяхны мэдэгдэлтэй холбогдуулан өчигдөр Москвад хийлгэсэн Улсын хилийн комиссын хуралдаанаар тус асуудлыг хэлэлцсэн юм. Орос улсад визгүй дэглэмээр орох иргэн заавал эмнэлгийн даатгалтай байх асуудлыг бас хөндөв.
Орос улстай хиллэдэг Монгол улсын нутгийн цаг уурт аридизац буюу агаарын чийглэг буурч байна. Ийм дүгнэлтийг оросын болон монголын эрдэмтэд Читад болж өнгөрсөн эрдэм шинжилгээний бага хурал дээр ярьж байлаа. Эдгээр нутаг дэвгэрүүд нь илүү хуурай цаг агаартай болж байгаа тухай олон жилийн ажиглалтаар хийсэн дүгнэлтүүд гэрчилж байна. Сүүлийн арван жилд хур тундас нь хэвийн хэмжээнээс бага болсон.
Монголын MNC телевизийн дэлгэцнээ Орос улсын тухай цуврал нэвтрүүлэг гарч эхэллээ. Анх телевизийн уран бүтээлчид болон телевизийн удирдлага “Оросын долоо хоногийг” явуулахаар сэдэж байжээ, гэтэл уг нь сэдэв олон талт болон сонирхолтой болсон тул, тэд уг цувралыг давталттай нэг сарын турш явуулахаар болжээ. Төслийн хүрээнд MNC телевизийн уран бүтээлчид Москва хотод долоо хоног ажилласан.
Дэлхий дахин сөнөөгүй.Харин энэ тухай их ярьцгааж шуугилдав. 2012 оны 12-р сарын 21-нд дэлхий дахин сөнөнө гэдэгт дэлхийн 10 оршин суугчийн нэг нь итгэжээ. Үйлдвэрлэл эрхлэгчид хүмүүс мэгдэн сандарч эмээсэн явдлаар завшиж багагүй ашиг олов.
Орос улсын хуанлид энэ өдрийг Аврагчдийн өдөр гэж тэмдэглэжээ. Өнөөдөр аврагчийн амаргүй мэргэжил эзэмшисэн баатарлаг хүмүүсийн мэргэжлийн баярын өдөр. Тэд хүмүүст тусламж шаардагдах газар бүр : барилга байгууламж нурж унахад, гал түймэр гарахад, төмөр замын болон тээврийн аваар ослын үед, үер усны гамшигт хамгийн түрүүн тусламжийн гараа сунгадаг.
Оросын буудлагын зэвсгийн домогт зохион бүтээгч Михаил Калашниковын бие эрс доройтсон тухай мэдээлэл  цуу яриа төдий зүйл юм. Энэ нь худал хуурмаг яриа гэж түүний намтарч Александр Ужанов хэлжээ. Калашниковтай утсаар ярьсан. Зохион бүтээгчийн дуу хоолой хэвийн цог золбоотой байна гэж Ужанов мэдээлэв.
ОХУ-ын оролцоотойгоор хятадын Зянсу мужид барьж байгаа Тянваний АЦС-ын 2 дахь ээлжийг өнөөдөр барьж эхлэсэн тухай Бээжинд оросын талын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэв. «Росатом» ба БНХАУ-ын цөмийн аж үйлдвэрийн улсын корпорацын удирдагчид АЦС-ын 3 дахь блок барьж эхлэх ёслолд оролцов. Мөн блок тус тус 1060 мегаваттын хүчин чадалтай урьдын хоёр блоктой төстэй.
Шинэ жилээс хүн бүр ид шид, шидэт гайхамшиг болон хүсэл мөрөөдөл биелэхийг хүлээж байдаг. Өвлийн өвгөн Шинэ жилээр заавал бэлэг авчрана гэдэгт итгэхгүй байж яаж болох билээ. Ийм гоё, хурц өнгийн туузаар ороосон бэлэг гацуур модны дор байна гэдэг шидэт зүйл биш гэж үү.
Алс Дорнодын гаалийн ажилтнууд ба цагдаа нар Хятад улсаас хиймэл мансууруулах бодисыг Орос улсад нийлүүлэх замыг хаав. Хориотой бодисыг олон улсын шуудангаар явуулж байсан аж. Шанхайгаас явуулсан мансуурулах бодис бүхий хэрээний барималыг авахыг оролдсон Владивостокын оршин суугчийг саатуулсны үр дүнд мансууруулах бодис нийлүүлэх замыг хаажээ.
50 хэмийн хүйтэнд, мөнх цэвдэгт орших Якутын нийслэл хотод дацан барьж байгуулна. Якутын эрх баригчид Якутын нийслэл хотын орчмын хосгүй байгаль дунд хийд барих газрын зөвшөөрөл олгожээ. Энэ тухай Ард түмнүүдийн хэрэг эрхэлсэн удирдах газрын мэргэжилтэн Альмира Курчатова ярьж байна: «Бид хотын захын амралтын бүсээс холгүй сайхан байгальтай газар хийд байгуулахад зориулан газар олгосон.
Турк улс 2 дахь АЦС барих асуудлаар Канад, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг дөрвөн улстай хэлэлцээ хийж байна гэж өнөөдөр тус улсын энерги, байгалийн неецийн сайд Танер Йылдыз сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрээр хэлэлцээний явцыг тодруулж яриагуй боловч « Өмнөд Солонгос бага зэрэг хоцорч байна» гэсэн тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв. Анкара 2 дахь АЦС-аа хойд Синоп хотод барих бодолтой байна.
Шымкентын ойролцоо Ан-72 онгоц осолдсоны улмаас 27 хүн амь үрэгджээ. Тэдгээрийн дунд Казахстаны Хилийн албаны тэргүүн Турганбек Стамбеков байсан тухай Казахстаны үндэсний аюулгүй байдлын хорооны хэвлэлийн албанаас уламжлав. Түүнчлэн, тус байгууллагын мэдээлснээр, онгоцнд 12-р сарын 25- нд Астанад болсон Хилийн албаны Цэргийн зөвлөлийн хуралдаанд оролцогчид явж байжээ. Онгоцны осол нь мягсар гаригт болжээ.
Вьетнам улс “Ханойн тэнгэрт Дьенбьенфу “ ялалтын баяраа тэмдэглэж байна. Энэхүү үйл явдлыг вьетнамын дайны оросын ахмад дайчид санан дурсаж байна. 1972 оны намар Ардчилсан Вьетнам Улс /АВУ/ болон АНУ-ын хооронд црэгийн ажиллагаагаа зогсоох тухай гэрээ хэлэлцээрүүдийг явуулж байлаа. Гэтэл тэдгээрийн явц америкийн улстөрчид болон цэргийнхний сэтгэлд нийцэхгүй байв.
Орос улс Гаалийн холбооны шаардлагад үл нийцэх 21,6 тонн жимсийг Хятадад буцаав. Россельхознадзорын уламжилж байгаагаар, грейпфрут, лийр, манго, папайя, гүзээлзгэнэ болон мандарин зэрэг нь шаардлага хангахгуй байгаа аж. Зөрчил гаргасан импортлогч компанид захиргааны хариуцлагын хуулиар шийтгэл хүлээлгэх юм.
Сүүлийн гурван хоногт АНУ-д худалдсан сумны бүх тоо хэмжээ ерийн 3,5 жилд худалдаж байсантай тэнцэж байна гэж дэлхийн томоохон зэвсэг нийлүүлэгчийн нэг Brownells компани мэдэгдлээ. Коннектикут муж улсад олон сурагчийг буудан хөнөөснөөс хойш эрэлт эрс нэмэгдсэн гэж компанийн ерөнхийлөгч Пит Браунелл мэдээлэв.
Олон улсын нэрт сэтгүүлч Ким Болдохонов 30 шахам жил ИТАР-ТАСС болон орос улсын бусад ХМХ-үүдийн Монгол дахь сурвалжлагчаар ажилласан. Саяхан түүний бичиж, шинэчилсэн “Эрхэм нутгийнхан минь” номын баяр болсон. Энэ ном бол буриад үндэстэний төлөөлөгчдийн тухай юм. Зохиолч өөрөө ОХУ-ын Эрхүү мужийн Боханы уугуул иргэн. Дэлхийд 650 мянга орчим буриад үндэстэн амьдардаг байна.
Оросын оршин суугчид ерөнхийлөгчийн сонгуулийг шувтарч байгаа оны гол үйл явдал, Путиныг гол улс төрч хэмээн үзэж байгааг Бүх оросын олон нийтийн саналыг судлах төвөөс явуулсан санал асуулгын үр дүн харуулав. Санал асуулгад оролцогчидын 49 хувь нь ерөнхийлөгчийн сонгуулийг оны гол үйл явдал хэмээн үзсэн хийгээд Крымскад болсон үер хоёрт, авилгалыг тойрсон шуугиан маргаан гуравт оржээ.
Түвдийн буддын шашинтнуудын тэргүүн арван дөрөвдүгээр Далай Лам Тензин Гьяцо Дели хотноо 12-р сарын 24-27- хооронд оросын мянгаад мөргөлчидэд зориулж ном айлдана. Наймдугаар зууны Шантидев гүн ухааны сургаал болон анагаах ухаанд зориулсан айлдвар байх юм гэж “Түвдийг хадгалан үлдээхийн төлөө” сангийн захирал Юлия Жиронкина мэдэгдсэн байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
24