×
Нийгэм 31 Арванхоёрдугаар сарын 2011
Уламжлал ёсоор Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев шинэ жил гарахын өмнө, Кремлийн цагийг цохихын өмнөхөн Оросын иргэдэд мэндчилгээ дэвшүүлдэг юм.  Хүндэт Оросын иргэд ээ! Эрхэм нөхдөө! Хэдхэн мөчийн дараа цагийн зүү шөнө дундыг зааж, Кремлийн цаг дуугарна. Бид бие биендээ шинэ жилийн баярын мэнд хүргэнэ.  Одоо айл бүрд  баярын уур амьсгал орсон, өвөрмөц сайхан байгаа.
Олон улсын сансрын  станцын баг янз бүрийн цагийн бүсүүдийг даван, 16 удаа шинэ жилийг угтана. Тэрээр анхны удаа 15:34:30  /москвагийн цагаар/ болох бөгөөд энэ үед  станц Австрали дээр нисч явах болно.  Сүүлийн 16 дахь удаа 1-р сарын 1 ны 14:46:20 /москвагийн цагаар/ Шинэ Зеландын зүүн хэсэгт таарах нь.
Египтийн полиц  тус улсын  нилээд хэдэн  орон нутгийн болон олон улсын иргэний нийгэмлэгийн    байгуулагуудын албан байруудад шалгалт явуулсныг ЕХ ны гадаад бодлогын асуудал хариуцсан  дээд төлөөлөгч Кэтрин Эштон эрс буруушаав.
Бүх хулсны баавгай –панда нь зөвхөн ургамал иддэг гэж үгүй бололтой. Үүнийг Хятадын Сычуаний дархан газрын  камерын бичлэг гэрчилж байна. Түүн дээр нас бие гүйцсэн  том панда зээрийг амтархан идэж буйг харуулжээ.  Эрдэмтэд үүнийг зээрийн сэг идэж   байгаа болов уу гэж таамгалж байгаа аж.
Шинэ  2012 он гарахад хэдхэн цаг үлдээд байна. “Шинэ оныг яаж угтахаас, ирэх жилийн өнгө тодорхойлогдоно”гэж орос хүмүүс ярьдаг. Чухамдаа  энэ зарчмыг даган шинэ жилээ тэд хөгжилтэй сайхан өнгөрүүлдэг. Дашрамд хэлэхэд, шинэ жилийн баяр хамгийн урт үргэлжилдэг баяр юм. Шинэ жилийн баяраар оросууд 10 хоног амардаг.
 Дэлхийн бүх хүмүүс хуучин оноо үдэж, шинэ оноо угтацгааж байна. Оросын нийслэлд өргөн зугаалга болж байна. Москва хотын төв явган зөвхөн зорчигчдод зориулагдана.  / Кремлийн цаг шөнө  дунд болсныг зарлан дуугарахад Васильевскийн спускаас өнгө алагласан, сүр жавхлантай  баярын  хүндэтгэлийн салют буудна. Энэ бүхэн 7 минут үргэлжилнэ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011