×
Нийгэм 30 Арванхоёрдугаар сарын 2011
Өнгөрсөн  З-р сард Японд гарсан хүчтэй газар хөдлөлт болон цунамийн улмаас бий болсон 3 сая гаруй тонн  хог  2012 оны 3-р сард Гавайн арлуудад хүрэх нь.  Энэ тухай японы ХМХ- үүд мэдээлжээ. Одоогийн байдлаар тэнгист явж байгаа уг хог хэмжээгээр Калифорнийн нутаг дэвсгэртэй тэнцэх аж.
Ирээдуйн Олимпийн наадмын барилга байгууламжууд Сочид нээгдэж байна. Өндөр уулнаас цанаар хурдан буухыг сонирхогчид  Олимпийн наадам эхлэхээс хоёр жилийн өмнө уралдааны замыг турших боломжтой байна. Саяхан нээгдсэн»Роза Хутор» хэмээх уулын цанын цогцолборийн боломжийг олгов. Уулын цанын уралдааны зам одоогоор 40 км урт байна. Хэтдээ 100 км болно.
Орос улсын зэвсгийн экспортын ашиг орлого ашиг өсөөр байна. Гол түншүүдийн дунд- Энэтхэг, Алжир, Венесуэл, хятад болон Вьетнам байна. Оросын цэргийн техникийн экспортын ашиг орлого тогтвортой өссөр байна. 2000 оноос экспортын нийт хэмжээ 3 дахин өсөөд байгаа юм. Харьцуулж үзэхэд: АНУ ын цэргийн экспорт энэ жил 28 тэрбум доллар байв. Энэтхэг улс Оросын цэргийн зэвсгийн талаас илүүг худалдан авч байна.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011