×
Нийгэм 27 Арванхоёрдугаар сарын 2011
Хятад улс тус улсад ирсэн гадаадын иргэдийн хурууны хээг авч байхаар болов. Өнөөдөр Бээжинд  болж байгаа Бүххятадын ардын төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж байгаа  визний тухай хуулийн төсөлд ийм шаардлагууд тавигджээ. Биохэмжээний мэдээллүүдийг авах систем нь гадаадын иргэдэд хамааралтай  бөгөөд тус улсын иргэншлийг хүссэн хүмүүс хурууны хээгээ өгөх шаардлагатай гэж орон нутгийн хууль санаачлагчид үзэж байна.
1898 оны энэ үед  Москвад хамгийн дээд хэмжээний дулаан болж байсан бөгөөд өнөөдөр тэрхүү дээд амжилтыг эвдэсэн + 4,1 С дулаан хэм боллоо. 1898 оны 12-р сарын 27 нд оросын нийслэлд 3,3 хэм   дулаан байжээ. Цаг уурчдын үзэж буйгаар маргааш Москвад дулаан нэмэгдэж, шинэ рекордонд  хүрэх юм.
Орос улс өнөөдөр аврагчдын өдрийг тэмдэглэж байна. Жил бүр ОБЯ хэдэн мянган хүн аварсан, хэдэн мянган ажиллагаанд оролцдог  билээ. Гал түймэр, газар хөдлөлт, байлдааны ажиллагаа, АЦС-ын осол – энэ бүхэнд оросын аврах албаныхан амь насаа үл хайхран тэмцэж ирсэн юм.
2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч оросын ерөнхий сайд Владимир Путин ирэх сонгуулийн тухай мэтгэлцээнийг  Интернетэд нээлттэй тавихыг санал болгожээ.   “Хүмүүсийг сонсох шаардлагатай байна” гэж  тэр өнөөдөр Бүх оросын ардын фронтын Холбооны  зохицуулах штабын хуралдаан дээр хэлсэн үгэндээ  онцлон тэмдэглэв. В.
Өвлийн улиралд аялагчдын тоо цөөрсөн гэж оросын аялал жуулчлалын байгууллагуудын ажилтнууд Шинэ жилийн баярын өмнө тэмдэглэв. Аялалын чиг зам ба аялах өдөр хугацаанаас шалтгаалан 10-50 хувиар багассан байна.Орост шинэ жилийн амралт 1-р сарын нэгнээс 10-ныг дуустал арван хоног үргэлжлэнэ. Манай орны олон оршин суугч амрахаар явдаг. Тэд улс орныхоо ба гадаадын амралт сувиллын газруудыг сонирхож байна.
 Удахгүй Шинэ жилийн баяр болно. Бэлэг сэлтний тухай бодох цаг болж байна.Москва хотод айлчилсан гадаадын зочид төлөөлөгчид болон  жуулчид  оросын уламжлалт бэлэг дурсгалын зүйлээс заавал худалдаж  авдаг юм.
Өнөөдөр оросын аврагчид мэргэжлийн баяраа тэмдэглэж байна. 20 жилийн өмнө яг энэ өдөр аврагчдын корпус болон аливаа онцгой байдлаас урьдчилан сэргийлэн, хамгаалж, үр дагаврыг арилгах нэгдсэн системийг  байгуулахаар шийдвэрлэсэн юм. Одоогийн  ОБЯ нь цэргийн болон иргэний  аврах болон эрлийн багийнхан, эмнэлэг болон нисэх хүчин  юм. Тэдгээр нь хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон байдаг юм.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин ЗГ-ын шадар сайдаар саяхан томилогдсон Д.Рогозинтай уулзаж, түүний өмнө байгаа  олон  асуудлуудыг тайлбарлав.  Путин Рогозинд ЗГ-ын батлан хамгаалах цогцолбортой холбоотой бүх  асуудлыг  хариуцахыг даалгав. “Төрийн захиалгыг үг дуугүй  биелүүлэх бололцоогоор хангах шаардлагатай байна “гэж В.Путин мэдэгдэв.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011