×
Нийгэм 26 Арванхоёрдугаар сарын 2011
Хууль ёсны банкаар дамжуулан зальт аргаар 30 тэрбум рубль буюу1 тэрбум орчим доллар бэлнээр нь гаргаж  хулгайлсан гэмт хэргийн бүлгийн 3 этгээдийг Москвад баривчилсан байна. ОХУ-ын ДХЯ-ны удирдах газрын хэвлэлийн албанаас РИА Новости агентлагт энэ тухай мэдээлсэн байна. Яг хэзээ баривчилснаа мэдээлээгүй байна. Москвагийн нэгэн арилжааны банкны менежер болон эрхэлсэн ажилгүй хоёр этгээдийг баривчилсан гэж мэдээлжээ.
 «Гараар хийсэн гоё эдлэлийг хармагц өөрөөр ямар нэгэн юм хиймээр санагддаг» гэж Рунет хэрэглэгчид гар урлалын эдлэл худалдаж буй Шинэ жилийн баярын өмнөх яармагуудад очсоныхоо дараа москвагийнханд мэдээллээ. Энд Шинэ жилийн ба Христийн мэндэлсний баяруудын үеэр бэлэглэх гараар хийсэн хосгүй гайхалтай эдлэлийг худалдан авах боломжтой байна.
Баруун Африкийн Нигери улсад алан хядах ажиллагаа үйлдэж олон хүн амь насаа алдсанд ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев тус улсын удирдагчидад эмгэнэл илэрхийллээ. Энэхүү бузар гэмт хэргийг Москва эрс шүүмжилж байна. Алан хядах ажиллагаа бол яс үндэс, шашин шүтлэг ялгахгүй бүх нийтийн асуудал юм.
ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Олон нийтийн телевиз байгуулахыг санал болголоо. Энэ санал санаачлагыг улс төрчид, сэтгүүлчид, хүний эрхийг хамгаалагчид шүүрэн авлаа. Бүгдээрээ энэ санаачлагын төлөө байгаа бөгөөд хэрхэн байгуулах тухай асуудал дээр аль хэдийнээс маргалдаж эхэлжээ. Улсаас хамаарахгүй, хувь хүний гарт орохгүй олон нийтийн телевизийг ОУ-д байгуулья гэсэн санаа анх удаа ч гарч байгаа юм биш.
ОУ-ын өмнөд нутгийн Астраханийн заводоос 180 сая рубль буюу 5,6 сая долларын платин буюу цагаан алтаар хийсэн эд зүйлийг хулгайлсан зэвсгэлсэн этгээдүүдийг цагдаагийнхан эрж хайж байна. “Стекловолокно” компанийн заводод ням гаригийн шөнө зэвсгэлсэн этгээдүүд дайран орсон байна.
Оросын хүн ам улиран өнгөрч 2011 оны хамгийн чухал үйл явдлыг нэрлэв. Олон нийтийн санал бодлыг судлах бүх оросын төвөөс явуулсан санал асуулгын үр дүнгээс харахад Ливид хийсэн дайн, «Фүкүшима» АЦС-ын осолыг  онцлог үйл явдал хэмээн үзэж дурдсан байна.
Москвагийн Кремлийн ордонд өчигдөр Бүх оросын анхны гацуур модны наадам боллоо. ОУ-ын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд Христийн мэндэлсэн өдрийн болон Шинэ жилийн баярыг тохиолддуулан төрийн тэргүүний илгээсэн мэндчилгээг ерөнхийлөгчийн гэргий Светлана Медведева танилцууллаа. Кремлийн Соборын талбайд байрлуулсан гайхамшигтай сайхан гацуур мод, цагын дохиогоор нь шинэ 2012 онтой золгох Спасскийн цамхаг зэргийг санан дурсаж явахыг тэрээр хүүхдүүдэд санууллаа.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011