×
Нийгэм 25 Арванхоёрдугаар сарын 2011
Католик болон протестант шашинтнууд Хирстосын мэдэлсэн өдрийг тэмдэглэж байна. Ромын хамба лам 16-р Бенедикт Ватиканы гол дуган гэгээн Петрийн сүмд мөргөл үйлдлээ. Энэ баярын “гадаад гял цал байдал бус” жинхэнэ утга учирт анхаарлаа хандуулахыг сүсэгтэн олонд хамба лам уриаллаа. Христосын мэндэлсэн өдрийн мөргөл Иисус Христос мэндэлсэн гэж үздэг Вифлеемд болсон байна.
ОУ-ын Алс Дорнодын Сахалин болон японы Хоккайдо арлуудыг зааглаж байдаг Лаперуза  цутгаланд ням гаригт камбожийн далбаатай “Альфа-3” хөлөг осолд орж живсэн юм. Аюулын дохио хүлээж авсныхаа дараа осол болсон газар орос, японы аврагчид хүрэлцэн ирсэн байна. Осол болсон газар аврагчид ослын хөвүүр тэмдэг, гурван хүний цогцсыг олсон байна.
Вифлеем, Ариун газар болон бүх Ойрхи Дорнодод яг одоо л энх тайван урьд урьдаас илүү хэрэгтэй байна.  Иордан, Палестины ром-католикын хамба лам Фуад Туаль, Вифлеем дэх Христосын мэндэлсэн өдрийн баярын өмнө цугларсан мянга, мяанган мөргөлчидэд хандаж хэлэхдээ ингэж мэдэгдлээ.
Сири улсад 44 хүн амь насаа алдсан хорлон сүйтгэх ажиллагаа явуулсныг Турк улс эрс шүүмжиллээ гэж Франс Пресс агентлаг туркын гадаад хэргийн яамны эх сурвалжаас иш татан уламжиллаа. Ямар учир шалтгаанаас болж байгаагаас үл хамааран алан хядах ажиллагааны бүх хэлбэрийг Турк улс эсэргүүцэж байна гэж Анкарагийн мэдэгдэлд өгүүлсэн байна. Баасан гаригт мэдээлснээр Сири улсад хоёр алан хядах ажиллагаа үйлджээ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011