×
Нийгэм 22 Арванхоёрдугаар сарын 2011
Эртний майя ардын уламжлалт хуанлийн сүүлчийн жилийн буцах тоолол  лхагва гаригаас эхэллээ. 2012 оны 12 -р сарын 21-д Дэлхий сүйрнэ гэх агийн ёсны таамаг хүмүүсийн анхаарлыг сэртхийлгэж  байсан юм.  Энд  одоо үргэлжилж буй Нарны тав дахь эриний  урт циклийн тухай яригдаж байгаа бөгөөд  манай эринээс  3114 оны 8 сард эхэлж байжээ.
Ойрхи Дорнод ба Хойд Африкийн хэд хэдэн улсад тэмцэл хөдөлгөөн үргэлжиж байгаа нь аялал жуулчлалд олон тэрбумын хохирол учруулав. Аялагчид дуртайяа амарч байсан бүс нутгууд  адал явдлын аялал жуулчлалын халуун цэг болон хувирч байна. Орос улс өөрийн аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэх томоохон төлөвлөгөөтэй байна.  Манай орны аялал жуулчлалын салбар амжилт гаргаж, ирээдүйдээ өөдрөгээр хандаж байна.
 2010 онд бий болсон Wikileaks сайт 2011 онд  шуугиан тарьсан гол эх сурвалжийн нэг болсон юм. Wikileaks  орчин цагийн Интернетийн түүхийн нэгэн шинэ үе болсон гэж шинжээчид үзэж байна.Энгийн хэрэглэгчид ба хамгийн гол нь эрх баригчид Интернетийг  тоглоом, харилцаа холбоо,мэдээллийн төдийгүй олон нийтийн санаа бодолд нөлөөлөх  үр бүтээлтэй хэрэгсэл хэмээн үзэх болсон.
Москвад  ер бусын дулаахан өвөл болж байгаа бөгөөд шөнөдөө 0 хэмээс бараг буухгуй  хоёр хоног болж байна. Москвад өглөө  сэргэсэн цас үргэлжлэн орсоор байна гэжэ Интерфакс агентлагт Москвагийн болон Москва орчмын ус цаг уурын газраас мэдээлжээ. Хоногт 11-15 см цас орох аж. Өчигдөр 15 см  цас оржээ. Оросын нийслэлд орсон цас холбооны сувгуудын дэлгэцнээ гарч байна.
Дээрхийн Гэгээн XIV Далай-лам оросын буддийн шашинтнуудыг нигүүлсэнгүй байж  “би”гэдэг үгнээс татгалзаж, өөрийн дайснаа хайрлаж байх “сургааль “ хайрлав. Нөгөөтэйгүүр буддийн шашны тэргүүн  оросын залгамжлагч нартаа  хуурамч лам, хуврагануудаас сэрэмжлэхийг уриалжээ. Энэ долоо хоногт Далай-лам оросын буддийн шашинтнуудтай  өөрийн  Дхарамсалаа дахь/Энэтхэгийн хойд хэсэг/ ордонд  хэд хэдэн уулзалт хийсэн юм.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011