×
Нийгэм 21 Арванхоёрдугаар сарын 2011
Сибирийн нөхцөлд өвлийн баярын гацуур модыг чимэх  нэгэн өвөрмөц, боломжтой   тоглоомыг Барнаул хотын оршин суугчид бодож олжээ. Хотын гудамжин дахь гацуур модыг гар хийцийн мөсөн тогломуудаар чимэх болжээ.  Хуримын ордны ажилтанууд үлгэр жишээ үзүүлж өөрийн байгууллагын өмнөх хэдэн гацуурыг мөсөн тоглоомуудар гоёжээ.  Энэ санаа хотынхонд их таалагдах болов.
Европын хүний эрхийг хамгаалах шүүх оросын нийслэлийн Дубровка дахь   москвагийн театрын төвд гарсан алан хядах ажиллагаанд хохирогсдын болон тэдний төрөл төрөгсдийн нэхэмжлэлийг бараг бүрэн хангажээ. Холбооны аюулгүй байдлын газраас /ФСБ/ эмгэнэлт явдал гарсны дараа хэрэглэсэн үл мэдэгдэх хийн дараа хохирогчдод  эмнэлгийн тусламжийг тэнцэртэй хүргэж чадаагүй гэж Шүүх шийдвэртээ дурьджээ.
Төрийн думын сонгуулийн үеэр  гарсан зөрчлүүдтэй  холбоотой он 50 гаруй  хэрэгт эрүү  үүсгээд байна гэж   Оросын  ДХЯ болон Мөрдөн байцаах хорооны илтгэлд дурьджээ. Кремлийн сайтын мэдээлснээр, тэд ерөнхийлөгчид сонгуулийн кампаниар гарсан зөрчлүүдийн тухай завсрын  илтгэлийг өргөн барьжээ. Одоогийн байдлаар эрүүгийн  гэмт хэргийн арван зүйл ангиар хэрэгт холбогдсон хүмүүсийг тодруулаад байгаа аж.
Гонконгод  17 мянган тахианы мах бэлтгэх шийдвэр гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт гурван тахиа шувууны ханиадаар үхснээс болж    гэрийн шувуу устгах шийдвэр гарчээ. Өмнө нь H5N1 вирус  үхсэн хоёр зэрлэг шувуунаас илэрсэн байв. Гонконгод аюулт шувууны ханиад гарч болзошгүй  түвшин нилээд өндөр байна.
Сэтгүүлчдэд хамгийн их аюултай ороноор хоёр жили дараалан Пакистан үлдэсээр байна гэж Сэтгүүлчдийг хамгаалах хорооны мэдэгдэлд дурьджээ. 2011 онд тус улсад албан ажлаа хийж байгаад 7 сурвалжлагч амь насаа алджээ. 2011онд нийт 43 сэтгүүлч амь үрэгдэсэн гэж хорооны илтгэлд дурьджээ. Сэтгүүлчдийн үйл ажиллагаанд халтай, аминд илүү эрсдэлтэй  улс орноор Ливи, Ирак болон Мексик орж байна.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011