×
Нийгэм 20 Арванхоёрдугаар сарын 2011
Өмнөд Солонгосын удирдлага БНАСАУ- ын удирдагч Ким Ир Чен таалал төгссөнтэй холбогдуулан БНАСАУ-ын ард түмэнд  эмгэнэл илэрхийлэв.  Нөгөөтэйгүүр, Сөүл оршуулгын арга хэмжээнд  оролцох албан ёсны төлөөлөгчидийг Пхеньян руу  явуулах бодолгүй байгаа тухайгаа мэдэгджээ.
АНУ-д Интернет ашиглалт 2012 оны 1-р сар хүртэл чөлөөтэй хэвээр байх болно. Америкийн конгрессын гишүүд Stop Online Piracy Act (SOPA) хуулийн төслийн хэлэлцүүлгийг энэ хүртэл хойшлуулжээ. Харин SOPA АНУ дахь Интернетийн эрх чөлөөг хязгаарлаж мэднэ гэж олонхи хэрэглэгч, томоохон компаниуд үзэж байна. SOPA одоо АНУ-д хүчин төгөлдөр байгаа тоот эрний зохиогчийн эрхийн тухай Хуулийг солих ёстой.
12-р сарын 17-нд орон нутгаар ажлын айлчлал хийж явахдаа   зүрхний шигдээс өвчний улмаас зуурдаар нас нөгчсөн БНАСАУ-ын удирдагч агсантай салах ёс хийх арга хэмжээ  Пхеньянд  эхэллээ. Тус улсын телевиз Пхеньяны  Кымсусаны цогоцолборын ордноос шууд нэвтрүүлгийг дамжуулж байна.  Тэнд тунгалаг өнгийн бөмбөгөр оройн дор талийгаачийн шарилыг байрлуулжээ. Түүнийг эргэн тойрнын цэцгээр чимжээ.
БНАСАУ-ын удирдагч асан талийгаач Ким Чен Ирийн  хүү   Ким Чен Ын эцэгтэйгээ салах ёс хийлээ гэж  хойд солонгосын ЦТАК агентлаг уламжиллаа. Арга хэмжээ хаана болж өнгөрсөн тухай мэдээлэл алга байна. Өнгөрсөн жил Ким Чен Ыныг эцгийнх нь үйл хэргийг залгамжлагчаар албан ёсоор зарлажээ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011