×
Нийгэм 18 Арванхоёрдугаар сарын 2011
Өнөөдөр ОУ-ын гол сүлд мод, шинэ жилийн гацуурыг өвлийн өвгөн жолоочтой тусгай асар том машинаар Москвад авчирна. Саяхан 35 метрийн өндөр, 7,5 метр диаметртэй ойн үзэсгэлэнтэй сайхан гацуур модыг Москва орчмын ойгоос шилэн сонгож тайрсан байна. Нэг ч мөчрий нь хугалахгүйн тулд мэргэжилтнүүд модыг ачихаас нь өмнө маш сайн баглаж боожээ.
Тус улсын баруун нутгийн Шетпе төмөр замын өртөөнд бямба гаригт шинэ эмх замбараагүй байдал гарлаа. Нэг хүн амь насаа алдаж, 10 гаруй хүн хэлмэгдсэн байна. Эмх замбараагүй байдал үүсгэгчид тус мужийн Жанаозена хотод болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тавь орчим хүн төмөр замыг хаасан байна.
Филиппин улсын өмнөд нутагт хүчтэй далайн шуурганаас болж хүмүүсийн амь нас эрсдсэнтэй холбогдуулж  ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев, тус улсын ерөнхийлөгч Бенигно Акинод эмгэнэл илэрхийллээ. Кремлийн хэвлэлийн алба энэ тухай мэдээлсэн байна. Филиппиний өмнөд нутагт болсон “Ваши” далайн хүчтэй шуурганаас болж 436 хүн амь насаа алджээ.
“Кольское” нэртэй нефтийн хөвдөг тавцан оросын Алс Дорнодын Агнуурын тэнгист өнөөдөр  живсэн ба түүн дээр 67-76 хүн байжээ. Мөс зүсэгч “Магадан”, чирэгч “Нефтьгаз-55” зэрэг хөлөг онгоцууд аврах ажиллагаагаа эхлээд байгаа боловч далайн хүчтэй давалгаа саад учруулж байна. Одоогийн байдлаар 9 хүнийг авраад байна.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011