×
Нийгэм 17 Арванхоёрдугаар сарын 2011
Засгийн газрын холбооны төв /GCYQ/ болох Британы нэгэн тусгай алба ер бусын аргаар өндөр мэргэжлийн боловсон хүчинтэй болох асуудлыг шийдэв. Кодыг нь гаргах ёстой даалгавартай хуудсыг  хагас сар тусгай сайтан дээр байрлуулжээ. Түүнийг оруулсны дараа “Та үүнийг хийлээ” гээд 20 мянган фунт стерлингийн цалинтай  ажил санал болгоно.
Москва гургуултай боллоо. Маш урт сүүлтэй хурц өнгөтэй гоё шувууд «Бугдийн төлөө экологи» Олон улсын өглөг буяны сангаас нийслэлийн дөрвөн цэцэрлэгт хүрээлэнд нээсэн жижиг амьтны хүрээлэнгүүдэд суурьшив. Москвагийн хүүхэд, насан хүрэгсэд ба нийслэлийн зочид амьд гургуул үзэх боломжтой байна. Эдгээр нь гоё тансаг шувуу билээ. Ялангуяа эр гургуул маш гоё байна.
Филиппинд халуун орны хүчтэй салхи гарсны улмаас 119 хүн амь үрэгдээд байна гэж Франс Пресс агентлаг мэдээлжээ. Өмнө нь халуун орны “Washi” хүчтэй салхины болон үерийн улмаас 60 хүн нас барсан гэж мэдээлж байсан юм. Байгалийн сүйрлийн эрсдэлийг багасгах Үндэсний зөвлөлийн тэргүүн Бенито Рамосын танилцуулснаар, Филиппины өмнө зүгт сүйрэлд нэрвэгсдийн тоо өсч магадгүй байгаа аж.
Баруун Африкийн орнуудын 7 сая орчим хүнд хүнсний тусламж хэрэгцээтэй байгаа тухай НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн илтгэлд дурьджээ. Мэргэжилтэнүүдийн үзэж буйгаар, энэ асуудал нь ган гачиг, цагаан будааны импортын үнэ нэмэгдэсэн болон бүс нутгийн орнуудын дотоод мөргөлдөөн сөрөг нөлөө үзүүлсэнтэй холбоотой аж. НҮБ хөгжилтэй орнуудыг африкийн иргэдэд тусалж, иймэрхүү маягийн хямралаас сэргийлэх алхамуудыг хийхийг уриалжээ.  
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011