×
Нийгэм 16 Арванхоёрдугаар сарын 2011
Английн библийн гайхамшигтай хил залгаа Ковентри хотод байгалийн ховор үзэгдэл болж тэнд алимны бороо оржээ. Энэ тухай өнөөдөр Би-би-си радиостанц мэдээллээ. Орон сууцны   нэгэн хороололд тэнгэрээс нэгэн зэрэг хэдэн зуун алим бууж, оршин суугчдыг нилээд зочроов.  Хэн ч нэрвэгдсэнгүй, гэхдээ хүмүүс алмайрчээ. “Энэ бүгд нь гэнэт, ойлгомжгүй байсан гэж “ нэг гэрч ярьж байна.
БНХАУ-ын ЗГ хятадын хамгийн нэртэй “Вэйбо” интернет сервис микроблогийн хэрэглэгчдэд  захиргааныханд хувийн мэдээллүүдээ өгөхийг үүрэг болгожээ. Энэ тухай өнөөдөр орон нутгийн ХМХ  мэдээлжээ. Үүнээс хойш ”Вэйбо” микроблогийн бүртгэл байнга явагдах ёстой юм.
Орос улс ПДХС- ийг байгуулахын эсрэг  биш, харин оросын эсрэг чиглэгдсэний эсрэг байгаа юм гэж ОХУ- ын Стратегийн зориулалттай пуужингийн цэргийн командлагч   Сергей Каракиев сэтгүүлчдэд мэдэгджээ. Цөмийн зэвсгийн заналхийллээс үүдэлтэй цөмийг барих тогтвортой  механизм дэлхийд байгаа цагт,  түүнийг  өдөөн хатгаж   сөнөөх хэрэггүй юм гэж тэр хэллээ.
Энэтхэг улсын  зүүн хэсэгт хуурамч архинд хордож 167 хүн амь насаа алдаад байна. Энэ тухай Таймс оф Индиа сонин мэдээлжээ.  Эмнэлэгт архинаас хордосон өөр 340 хүн эмчлүүлж байна.  Орон  нутгийн эрх баригчдын мэдээлснээр, энэ нь тус улсын түүхэнд  хуурамч архинд хамгийн  олон тооны хүн хордосон явдал  гэжээ.
Гадаадын  жуулчид Орос улсад юм худалдан авахдаа илүү үнэ төлөхгүй байх болно. Шинэ жилээс Москва,  Санкт-Петербург, Сочи хотууд  TAX-FREE системд шилжинэ. Нэмэгдсэн өртөгийн татварыг /НӨТ/буцаан авахын тулд  нийт 300 еврогоос доошгүй бараа таваар авсан байх ёстой юм.
Томскийн мужид 11-р сарын дунд үеэр нисч ирсэн хоёр нил дэглий шувууны нэг нь Хойд амьтны хүрээлэнд өнгөрчээ. Энэ тухай өнөөдөр амьтны хүрээлэнгийн төлөөлөгч Интерфаксд мэдээлжээ. Түүний яриагаар бол нил дэглий нь хатгаа туссан байжээ. Сарвуу нь хөлдөсөн байжээ.
Орос улсад төдийгүй Европт хамгийн томд орох мөсөн гулгуур энэ өвөл Москвад нээгдэв. Хөл бөмбөгийн гурван талбайтай хэр хэмжээгээрээ тэнцэх нийт 15 мянган ам метр бүхий мөсөн гулгуур нийслэлийн соёл амралтын төв цэцэрлэгт хүрээлэнд бий боллоо. 2011 оны 12-р сар Оросын нийслэлд ер бусын дулаан байгаа нь москвагийнханд таатай сайхан  байна.
Олон улсын эрүүгийн  шүүх Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн үхлийг “нилээд сэжигтэй учраас”  цэргийн гэмт хэрэг гэж үзэж магадгүй байна.  Энэ тухай Ассошейтэд Пресс агентлаг ерөнхий прокурор Луис Морено-Окампогийн  уламжилсныг иш татан мэдээлжээ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011