×
Нийгэм 14 Арванхоёрдугаар сарын 2011
Египетэд парламентын сонгуулийн санал хураалтын  хоёрдахь шат эхэлж байна. Санал хураалтын ажил нь тус улсын 27 мужийн 9 явагдаж байна.  Ихэнхдээ  эдгээр нь исламын байр суурьтай хөдөө аж ахуйн дүүргүүд байгаа юм. Шинжээчдийн үзэж буйгаар, исламын намуудын тооцоолж буйгаар тэд сонгуулийн эхний шатанд орчин үеийн Александрия болон Каир хотуудад илүү олон санал авахаар тооцоолж байгаа аж.
Афганистанаас нийлүүлж байгаа опиатын хамгийн томоохон хэрэглэгчид  Европ болоод байна.  Энэ тухай өнөөдөр Орос улсын Холбооны  Мансууруулах бодисны хууль бус наймаатай тэмцэх албаны тэргүүн Виктор Иванов  РИА-Новости агентлагт уламжлав. Тэрээр хэлэхдээ, мансууруулах бодисны ихэнхи хэсэг нь “балканы гүүр “гэгчээр орж ирдэг бөгөөд голомт нь Косовод байна гэв.
Оросын ОБЯ-ны хүмүүнлэгийн цуваа Серби болон Косовогийн хязгаарын дундах хилийн зуравас дээр хаагдаад байна. Өнгөрсөн шөнө байдал өөрчлөгдсөнгүй.  Ачааны 25 машины хоёр нь хязгаар нутагт нэвтэрчээ, бусад нь сербийн талд байгаа юм. Косовогийн сербичүүдэд шаардлагатай гаалийн ачааны бүрдүүлэлтийг ЕХ-ны Косово дахь төлөөлөгчийн газрын тушаалаар   гэнэт зогсоосон бөгөөд шалтгааныг дуулгаагүй байна.
 Мягмар гаригт бельгийн Льеже хотын төвд гарсан дайралтын улмаас таван хүн амиа  алдаад байна гэж бельгийн ХМХ мэдээлж байна.Орон нутгийн эрх баригчидийн мэдээлснээр нас барсан хүмүүсийн дунд   75 настай нэг эмэгтэй болон 15,17 насны өсвөр үеийн 2  хүүхэд, лхагва гаригт шилжих шөнө нас барсан нялх хүүхэд байсан аж.
Агийн тойрогт Орос, Монголын хил орчмын иргэдэд визгүй зорчих журам тогтоож өгөхийг хүссэн иргэд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Энэхүү санаачилгыг хязгаар нутгийн судлаачдын ”Алтан Жаса”  байгууллага  гаргажээ. Тойргийн иргэд санаачилгыг дэмжиж, одоо идэвхтэнүүд гарын үсэг цуглуулах ажилдаа ороод байгаа аж.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011