×
Нийгэм 12 Арванхоёрдугаар сарын 2011
Москва, Парисын хооронд зорчигч тээврийн галт тэрэг шууд зорчдог боллоо. Оросын нийслэлийн Белорусийн галт тэрэгний буудлаас өнөөдөр энэ галт тэрэг нэг ч хоосон суудалгүйгээр анхны аяндаа гарлаа. Цагт 200 километр хурдлаж чадах “Москва-Берлин-Парис” чиглэлийн галт тэрэгний замыг Орос,Белорус, Польш, Герман, Франц улсуудын нутаг дэвсгэр дээгүүр тавьсан юм.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага ОУ-ыг тэтгэвэрийн насыг нэмэгдүүлэхийг санал болгож байна. Тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Анхель Гурриагийн Москвад танилцуулсан илтгэлд ийм “санал хүсэлтийг” илэрхийлсэн байна.
ОУ-ын баруун Сибирийн Тюмень хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд “Мөсөн цоорхойд сэлэх хамгийн олон үндэстний сэлэлт” ажиллагааны үеэр тэсгим хүйтэн усанд сэлэх оросын дээд амжилтыг тогтоолоо. Тюмень хотын оршин суугч 56 минутад 2,1 километр зайд сэлсэн байна.
Өмнөд Солонгос улсын Инчхон хотоос холгүй Шар тэнгист хятадын хулгайн анчдын хөлгийг саатуулах үеэр өмнөд солонгосын эргийн хамгаалалтын албаны командлагч алагдаж, нэг цэрэг шархадсан байна. Орон нутгийн ХМХ энэ тухай өнөөдөр мэдээлсэн байна. Хойд Солонгос улсын хилээ ойролцоо Шар тэнгист хятадын хулгайн анчдын хөлгийг саатуулах үеэр өнөө өглөө эрт энэ үйл явдал болжээ.
Өнөөдөр нээгдсэн орон нутгийн сонгуульд Сирийн иргэд маш идэвхитэй оролцож байна. Тус улсад 10000 сонгуулийн хэсэг нээгдээд байна. Сонгох эрхтэй 15 сая хүн 1300 орон нутгийн зөвлөлийн удирдагчдыг сонгох ёстой юм. Олон сонгуулийн хэсэг дээр дараалал үүссэн байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлж байна.
Египет улсын нийслэл Каир хотын төв талбай Тахрир нь тус улсын ерөнхийлөгч асан Хосни Мубаракын дэглэмийг эсэргүүцэгчдийн цуглардаг төв болж байсан ба өнгөрсөн ням гаригаас тээврийн хэрэгсэл явж эхэлсэн байна. Гурван долоо хоногийн өмнө шинэчлэлийг удаашруулж байгаад дургүйцсэн, тус улсын цэргийн удирдлага ямарч үнээр хамгаагүй төрийн эрхэнд үлдэх гэж байгааг эсэргүүцсэн жагсагчид дахиад энэ талбай дээр гарч ирсэн юм.
Итгэлтэй  үнэнч нохойн ойр тойрны гайхамшигт үйл явдал Зуун Сибирийн хойд Якутск хотын оршин суугчдын зүрх сэтгэлийг догдлуулав. Үнэнч нохой 50 хэм хүйтэнд осгосон нөхөрөө дулаацуулж амьдруулахыг хэд хэдэн өдөр оролдсоор байв. Түүнийг зайлуулж холдуулах гэсэн бүх оролдлого үр дүнд хүрсэнгүй. Үхсэн нохойг эндээс өөр газарт шилжүүлж дарснаас хойш ч тэр явахгүй байна.
 Орос улс өнөөдөр 12-р сарын 12-нд Үндсэн хуулийн өдрөө тэмдэглэж байна. Тус улсын гол хууль одоо үйлчилж байгаа ОХУ-ын Үндсэн хуулийг 1993 онд баталсан юм. ОХУ-ын Үндсэн хуулийн цэцийн дарга Валерий Зорькин, Үндсэн хуулийн өдөрт зориулж “Российская газета” сонинд нийлүүлсэн өгүүлэлдээ ОУ-ын өнөөгийн байдлыг 1993 оны байдалтай зүйрлэлээ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011