×
Нийгэм 11 Арванхоёрдугаар сарын 2011
Оросын эрдэм шинжилгээ, экспедицийн “Михаил Сомов” хөлөг онгоц энэ жилийн сүүлчийн тээврээ хийгээд Арктикаас Архангельск боомтдоо хүрэлцэн ирлээ гэж “Интерфакс” агентлаг уламжиллаа. Энэ аян сар гаруй үргэлжилсэн байна. Энэ хугацаанд тус хөлөг онгоц оросын арктикийн 18 цаг уурын станцид түлш, хүнс, багаж, барилгын материал зэргийг хүргэсэн байна.
ОХУ-ын Хойд Кавказын БН Чечень улсад цахилгаан дамжуулах шугам тасарснаас болж 17 суурин газар гэрэл цахилгаангүй болсон байна. ОХУ-ын ОБЯ-ны тус улс дахь Удирдах ерөнхий газрын хэвлэлийн алба өнөөдөр энэ тухай мэдээллээ. Ойролцоогоор 79 мянга орчим хүн гэрэлгүй хоцорсон байна.
Москва хотын баруун хойд хэсгийн складанд гарсан маш том түймрийг унтрааж чадсан байна. Өнөө өглөө “Интерфакс” агентлагт ОБЯ-ны нийслэлийн байгууллагын хэвлэлийн албаны дарга Евгений Бобылов энэ тухай мэдэгдсэн байна. Энэ түймэр хоёр давхар байшинд гарсан ба түймрийн нийт талбай нь 1 мянган хавтгай дөрвөлжин метр байжээ. Энэ байшинд даавуу хадаглаж байжээ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011