×
Нийгэм 8 Арванхоёрдугаар сарын 2011
Өмнөд Солонгост бодит спортын Олимпийн тоглолтуудын ижил Олон улсын компьютерын тоглолтууд 12 дахь удаагаа зохиогдоно.  Наадамд 20 мянга орчим “он-лайн” тамирчид оролцохоос оросын 19 төлөөлөгч оролцох юм. Хөтөлбөрт зохион байгуулагч орны “стратеги” болон “харваач” 3 D хэмжээст хөтөлбөрүүд  давамгайлах юм. Компьютерын тоглолтууд нь бусад спорт-тэмцээнүүдийн нэгэн адил явагдах юм.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдэлдээ: Төрийн думын сонгуулийн явцад гарсан зөрчлийг нарийн шалган, эрх зүйн шийдвэр гаргах ёстой гэв. “Одоо хамгийн гол нь тайвширч, парламентын ажлыг эхлэх явдал юм” гэж  ерөнхийлөгч Дмитрий Медведев Прагад Чехийн ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтынхаа  дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ.
Орос улсын шинэ түүхэнд шинэ парламентын сонгууль нилээд чухал үйл явдал боллоо. Одоогоос улс- төрийн амьдрал нилээд сонирхолтой болно гэж “Общественное мнение”/”Нийгмийн бодол санаа”/ сангийн ерөнхийлөгч Александр Ослон “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагдаа  тэмдэглэлээ.
Орос улсын Сонгуулийн төв комисс /СТК/ 12-р сарын 9-ний баасан гаригт   Оросын Төрийн думын  сонгуулийн дүнг эцэслэн  зарлана. Энэ тухай СТК-ийн нарийн бичгийн дарга Николай Конкин өнөөдөр мэдэгдэв. Хуралдааныг москвагийн цагаар  20:00 гэж төлөвлөж байна. Парламентын сонгуульд улс- төрийн долоон нам оролцсон юм.
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр ОХУ-ын Буриад болон Монгол улсад Байгал нуурын сав газрын  экологийн асуудлыг шийдэхэд дөрвөн сая доллар гаргажээ. Энд юуны өмнө Сэлэнгэ мөрний  оросын болон монголын нутгууд дээрх цутгалангуудын тухай яригдаж буй  юм. Хоёр орны эрдэмтэд-биологчид, химичид Байгал нуурын болон түүний орчмын эко системийн байдалд иж бүрэн судалгаа хийх юм.
Хятад томоохон хотуудын нэг Чунцин хотын  зочид буудлууд болон гоо сайхны салонуудын эзэн Ван Цзыци гэгч эмэгтэйг тус улсын эрх баригчид цаазалжээ. Энэ тухай өнөөдөр хятадын “Чунцин дейли” сонин мэдээлжээ. Ван Цзыци нь 2010 оны 8-р сард олон зуун бүсгүйчүүдийг биеэ үнэлэх ажилд  татан оруулсан хэрэгт буруутгагдан цаазын ял авчээ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011