×
Нийгэм 7 Арванхоёрдугаар сарын 2011
НҮБ-ын орчныг хамгаалах хөтөлбөр  болон Дэлхийн экологийн сангийн 2016 он хүртэл хөтөлбөрөөр халдаг гэрлийн чийдэнг илүү үр ашигтай жижигхэн люминисцент болон гэрлийн диодын чийдэнгээр солих тухай дурьджээ. Цахилгаан гэрлээр  дэлхийн нийт  эрчим хүчний    20 % зарцуулдаг юм.  UNEP  тоо баримтаар 130 оронд хуучин гэрлийн чийдэнгүүдийг үйлдвэрлэж байна.
Баян ядуугийн  хоорондын ялгаа нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /ЭХАХ/ орнуудад  сүүлийн 30 жилд гарч байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Өнөөдрийн байдлаар баячуудын дундаж орлого хүн амын ядуу давхаргынхнаас  9 дахин илүү байна гэж ЭХАХ-ийн илтгэлд дурьджээ.Ийм хандлага бусад олон  орнуудад ажиглагдаж байгаа юм. ”Мөнгө мөнгөө дууддаг” гэж ардын цэцэн үг байдаг.
Москвагийн "Триумфальная" талбай болон Санкт-Петербургийн Зочдын өргөөний дэргэд өчигдөр сөрөг хүчний зөвшөөрөлгүй эсэргүүцлийн ажиллагаа болж 500 хүн баривчлагдлаа. ОУ-д болсон парламентын сонгуулийн дараах зөвшөөрөлгүй эсэргүүцлийн ажиллагаанд гол төлөв үндэсэрхэг үзэлтэй байгууллагуудын төлөөлөгчид болон хэт үзэлтэй сөрөг хүчнийхний талынхан оролцсон гэж ОХУ-ын ДХЯ-наас мэдээллээ. Тэд цагдаагийнхныг  шар айрагны шилээр чулуудаж байсан байна.
Хятадын цагдаа хүүхдийн наймаанд  сэжиглэгдсэн 600 этгээдийг баривчлаад байна. Энэ тухай Рейтер агентлаг мэдээлжээ. Тусгай ажиллагааны үр дүнд хуулийнхан 180 хүүхдийг чөлөөлжээ, тэдний дунд нялх хүүхэд хүртэлд байсан аж. Тэд 6 сарын өмнө барьцаанд оржээ. Хятад улсад 1979 оноос нэг гэр бүл нэг хүүхэдтэй байх хууль гарсан юм.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011