×
Нийгэм 6 Арванхоёрдугаар сарын 2011
Оросын Хойд флотын “Адмирал Кузнецов” хэрэх онгоц өнөөдөр Газрын-Дундад тэнгис рүү  хоёр сарын аялалд гарлаа. Тэнд оросын хөлөг онгоц олон улсын сургуулилтанд оролцох бөгөөд Сирийн тартус боомтын оросын баазад очно.  Энэ тухай “Интерфакс"-д  Оросын БХЯ-ны өндөр албан тушаалын эх сурвалж уламжилжээ. Хэрэх онгоцыг завьны эсрэг “Адмирал Чабаненко” онгоц дагалдан явна.
Афганистаны нийслэл Кабул дахь шиитын бунхад дэлбэрэлт гарсны улмаас 54 хүн нас барж, 150 гаруй хүн шархаджээ.  Цагдаагийн газрын урьдчилсан мэдээгээр бөмбөгийг  нэгэн амиа золиослогч ажиллагаанд оруулжээ. Шиитын хүндлэн шүтдэг имам Хусейны гэгээн дурсгалыг  дурсах Ашура эмгэнэлийн үеэр уг дэлбэрэлт болжээ.  Дэлбэрэлт болох үед бунханд хэдэн зуун хүн байсан юм.
Орос улс ПДХС-ийн салбарт чадавхитай заналхийлэлд хариу өгөхийн тулд түүнтэй эн тэнцүү арга хэмжээ авах шаардлагатай. Ийм мэдэгдэлийг Орос улсын  Зэвсгэт хүчний Ерөнхий штабын дарга Николай Макаров өнөөдөр  Москвад болсон Польшийн төлөөлөгчидтэй хийсэн яриа, хэлэлцээний  үеэр цохон тэмдэглэв.
Орос улс Сирид урьд өмнө хийсэн гэрээнийхээ дагуу   зэвсэг нийлүүлэлтээ таслаагүй, яагаад гэвэл  тус улсад зэвсэг нийлүүлэхэд хязгаарлаагүй. Энэ тухай Холбооны улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны дэд тэргүүн Вячеслав Дзиркалн  мэдэгдэлдээ дурьджээ.
Иракийн  ГХЯ-ны тэргүүн асан Тарик Азизийг 2012 онд америкийн цэргүүд тус улсаас гарч явахад түүнийг  цаазлах аж. Энэ тухай иракийн ерөнхий сайдын зөвлөх Саад Юсеф аль-Мутталиби Си-Эн-Эн  америкийн телевизийн сувагт өгсөн ярилцлагдаа дурьджээ.  Азизагийн өмгөлөгч  ийм мэдэгдэлд гайхширснаа илэрхийлэв гэж телевизийн суваг тэмдэглэв.
АНУ-ын баруун-хойд хэсгийн  Аляска мужийн нэгэн оршин суугч  хунгарт унаж тэндээ шар айргаар голоо зогоон  гурав хоножээ.  Америкийн ХМХ-үүдийн мэдээлсэнээр  Клифтон Вайалаг суурин газраас 60 км зайтай явж байхад нь цасан шуурга тавьжээ. Тэр машинаа цасан дороос гаргаж чадахгүй,  гар утас холбоогүй, болсон  учир аяны хөнжилдөө орж, тусламж хүлээж байжээ.
Японы парламентын доод танхим цөмийн энергийг энх тайвны салбарт  Орос улстай хамтран ашиглах тухай хэлэлцээрийг баталлаа. Өнөөдөр хэлэлцээрийг тус улсын дээд танхимд батлуулахаар өргөн барина. Хэлэлцээр нь 2012 оны нэгдүгээр сараас хүчин төгөлөдөр болно. Юуны өмнө энэ нь  Японы АЭС-ын  цөмийн түлшийг Орос улсад  дахин боловсруулж, уран гаргаж,  шинэ түлш үйлдвэрлэх зорилгтой юм.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011