×
Нийгэм 5 Арванхоёрдугаар сарын 2011
Гадаадын тэргүүлэх их дээд сургуулиудын дипломуудыг ямарч нэмэлт ажиллагаагүйгээр ОУ-д хүлээн зөвшөөрүүлэх тухай хуульд ерөнхийлөгч Д.Медведев гарын үсэг зурлаа. Белорусс, Казахстан, Киргиз, Тажикистан улсуудтай тохиролцсон харилцан хүлээн зөвшөөрөх болон дүйцүүлэх тухай олон улсын гэрээний үйлчлэх хүрээнд багтсан байгууллагуудыг энэ хууль нь хамрах ёстой.
Өнөөдөр 12-р сарын 5-нд 70 жилийн ойг нь тэмдэглэж байгаа Москва хотын төлөөх агуу тулалдаан Дэлхийн 2-р дайны томоохон тулалдаануудын дунд онцгой байр эзэлдэг юм. Хоёр жилийн турш европын олон орнуудаар хөнгөн марш хийсэн гитлерийн арми манай нийслэлийн босгон дээр анхныхаа том ялагдлыг хүлээсэн билээ. Тэр үед ялагдашгүй вермахтын тухай домог дэлхий дахинд түгсэн байсан юм.
11-р сарын 26-нд НАТО-гийн нисэх хүчин агаарын цохилт өгөхдөө алдаа гаргаж пакистаны 24 хилчдийн амь насыг хороосон үйлдлийн төлөө долоо хоногийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардаригаас уучлалт гуйлаа. Энэ ажиллагаа нь урьдчилан бэлтгэсэн дайралт байгаагүй, үүнийг бүрэн хэмжээгээр мөрдөн байцаана гэдгээ тэр амаллаа.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011