×
Нийгэм 4 Арванхоёрдугаар сарын 2011
Оросын СП-39 туйлын станцийн бүх бүрэлдхүүн Төрийн Думын депутатуудыг сонгох сонгуульд оролцлоо. Тус станц дээр байгуулсан сонгуулийн хэсгийн дарга Александр Ипатов 12-р сарын 2-нд болсон урьдчилсан санал хураалтын үеэр тус станцийн 16 мэргэжилтнүүд бүгд саналаа өгсөн гэж Москвад байгаа СТК-д утсаар мэдээлсэн байна. Санал хураалт явуулсан нөхцлийг Ипатов”хүнд хэцүү” гэж нэрлэсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев гэргий Светланагийн хамт  москвагийн нэгэн сургуулийн байранд очиж Төрийн Думын сонгуульд саналаа өглөө. Медведевийн гэр бүлийг ирсэнтэй холбогдуулж ямарч онцгой байдал үүсгээгүй бөгөөд энэ дүүргийн оршин суугчид тус сургуульд орж чөлөөтэй саналаа өгөх боломжтой байлаа.
Төрийн Думын сонгуулийн явцын аюулгүй байдлыг ДХЯ-ны 321 мянга гаруй ажилтнууд, дотоодын цэргийн 11 мянган албан хаагчид хангаж байна. Хууль хамгаалах байгууллагуудын бүх анги нэгтгэлүүд өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Эдгээр нь цагдаагийн харуулын болон шуурхай, мөрдөн байцаах бригадын тоо, нягтралыг нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Үүнээс гадна олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид, манай орны өмнөд бүс нутгуудад казакуудын байгууллагуудыг татан оролцуулж байна.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011