×
Нийгэм 2 Арванхоёрдугаар сарын 2011
Монголд бараг хүн бүрийн танил болсон хүний 77 насны ой  12-р сарын 3-нд  болно. ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол улс болон Вьетнамын Хөдөлмөрийн баатар, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Виктор Васильевич Горбатко энэ өдөр 77 нас хүрнэ. Виктор Горбатко 1934 онд Краснодар хотоос 150 км зайтай орших Венцы-Заря тосгонд төржээ.
Шуугиан тарьсан цуутай WikiLeaks  сайтын үндэслэгч Жулиан Ассанж шинэ төсөл гаргаж байгаа тухайгаа зарлажээ. Нууц мэдээллээр мэргэшисэн нөөц сайт одооноос   иргэдээ мөрдөхөд нь зориулсан технологийг улсад зардаг  компаниудын тухай мэдээллүүдийг нийтлэх аж.  Энэхүү төслийн эхлэл Ассанжийн хэргийг Лондонгийн давж заалдах шүүхэд шийдвэрлэх өдөртэй  давхцажээ.
“Аль-Каида”-гийн удирдагч Афганистан, Пакистан, Йемен, Сомали улсуудад агаарын цохилтоо зогсоовол, хариуд нь АНУ-ын 70 настай иргэнийг өгнө гэжээ.  Энэ тухай алан хядагчдын үйл ажиллагааг хянаж байдаг  америкийн  SITE веб-хуудсанд нийтэлжээ.
Дэлхийд маш ховордсон амьтан болох ирвэс устгах аюулд хүрээд байна. Ирвэс цөөрч, алс хол нутагт суурьшсан учраас бараг судлагдаагүй байна. Энэ амьтан оросын Өмнөд Сибирьт суурьшсан. Сочийнхтэй адил ирвэс үржүүлж тоо хэмжээг нь нөхөн сэргээх төвийг тэнд байгуулна.
Египетийн Сонгуулийн дээд комисс баасан гаригт парламентын сонгуулийн эхний шатны санал хураалтын дүнг  зарлана. Египетийн сонгуулийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй,  олон сонгогч оролцсон тул комиссууд саналын хуудсыг хугацаанд нь тоолж амжихгүй байснаас сонгуулийн санал хураалтын дүнг нийтэд зарлахыг хоёр удаа хойшлуулжээ.
Нью-Йоркийн тэнгэр багандасан барилгуудын нэг Эмпайр Стейт Билдингийг  хувь нийлүүлэгчдэд нээлттэй болгож,  хөрөнгийн биржээр арилжаалахаар  боллоо.  Ийм маягаар АНУ-ын хамгийн өндөр, томоохон барилгын нэг болох Эмпайрын хэсгийг  хүссэн ямарч хүн эзэн нь болж болох юм. 102 давхрыг эзэмшигч  “Малкин холдингс” фирм АНУ-ын үнэт цаасны болон хөрөнгийн комисст энэ тухай уламжилжээ.
Улсын думын сонгууль эхлэх хүртэл хоёрхон өдөр үлдээд байна. ОХУ-ын eрөнхийлөгч, eренхий сайд Дмитрий Медведев, Владимир Путин нар Москвад өөрсдийн «Нэгдсэн Орос улс» намын идэвхтнүүдтэй уулзав.Энэ нь ням гаригийн санал хураалтын өмнөх сүүлчийн уулзалт билээ. Ерөнхийлөгч эрх баригч намын холбооны нэрсийн жагсаалтыг тэргүүлж, засгийн газрын тэргүүн намын удирдагч байгааг дурдая.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011