×
Нийгэм 1 Арванхоёрдугаар сарын 2011
Христосын төрсөн өдрийн өмнөх “Оросын өвөл” баяр өнөөдөр оросын нийслэлд эхэллээ.  Москвагийн төвд ардын гар урлагийн мастеруудын бүтээлүүдийг дэлгэсэн нүд хужирлам  лангуунуудыг байрлуулжээ. Энд гоёмсог, хөөрхөн шинэ жилийн тоглоом, амттан дүүрэн   байна. “Оросын өвлийн”зочид нь ардын  өргөн зугаалганд ардын үндэсний хувцастай зугаалж болох юм.
Өнөөдөр Өмнөд Солонгосын нийслэл Сеүлд   Азийн бүс нутгийн томоохонд тооцогдох шинэтгэлийн Олон улсын бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ.  Энэ үзэсгэлэн дээр хамгийн нэр хүндтэй үзмэрээр Оросын хэсгийг  зүй ёсоор тооцож байна. Үүнд нанотехнологи, эрүүл мэнд, мэдээлийн технологи болон  бусад салбаруудын эрдэм шинжилгээний томоохон 60 гаруй бүтээлийг дэлгэн харуулжээ.
Иракийн Халесе сууринд хүчтэй дэлбэрэлт болж үүний улмаас 10 хүн амь үрэгдэж, 20 хүн шархаджээ.  Багдадаас 60 км зайд орших тус хотын хүнсний зах дээр минжүүлсэн автомашин дэлбэрчээ.
Дэлхийн II Дайны жилүүдэд маршал Г.К. Жуков вермахтыг ялсан төдийгүй тэр харгис дайсанд хүчтэй цохилт өгч чадсан юм. Олон түүхчид, тэр дотроо өрнөдийнхөн түүнийг дэлхийн алдарт жанжинуудын эгнээнд багтаасан юм. Нацист Германыг үг дуугүй бууж өгөх актанд  түүний гарын үсэг байдаг нь учиртай юм.
Индонезийн Ниасе арал дээр   орсрн аадар борооны улмаас газрын хөрс нурж 5 хүн амь үрэгдэж, 30  хүн сураггүй алга болжээ.  Энэ тухай орон  нтугийн засгийн эрх баригчид мэдээлжээ. Түүнчлэн, хэдэн арван байшин 'dl'hx сүйрчээ.  Байгалийн сүйрэл болсон газар аврагчид иржээ.
Орос улсад болох парламентын сонгуульд өндөр технолог ашиглагдана. Шинэлэг зүйлийн нэг нь санал хураалтын үеэр саналын цахим хайрцгийг ашиглах явдал юм. Тэднийг  12-р сарын 4-нд Орос улс даяар хэдэн мянган сонгуулийн байруудад тавих  бөгөөд, гадаадын нилээд хэдэн орнуудад бас байрлуулна.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011