×
Нийгэм 20 Арваннэгдүгээр сарын 2011
   Гэгээн Богородицагийн бүсэнд мөргөх гэсэн мянга мянган сүсэгтнүүд  Москвагийн Аврагч Христосын сүм рүү цувсаар байна. Грек улсын Афоны шүтээн уулан дахь Ватопедийн сүмд хадгалагдан байдаг үнэн алдартны шашинтнуудын хамгийн эрхэм хүндтэй шүтээнийг Москвад бямба гаригт авчирсан байна. Мөргөлчид өвчин эмгэгээсээ салж, үр хүүхэдтэй болно гэсэн итгэлтэйгээр энэ шүтээнд мөргөж байна.
   “ОДХ” радио сонсогчдын клубуудын холбоо Пакистанд байгуулсан байна. Энэ бол “ОДХ” радио сонсогчдын Бүх пакистаны 2-р бага хурлын гол дүн юм. Энэ бага хурал бямба гаригт Исламабадад болсон байна. Манай тусгай сурвалжлагч Ирина Максименко дэлгэрэнгүй мэдээлэж байна. Тус бага хурал дээр “ОДХ” радио компанийн дарга Андрей Быстрицкийн илгээлтийг уншиж танилцууллаа.
   ОУ шашны хэт даврах үзэлтэй хийх тэмцлээ эргэлт буцалтгүй үргэлжлүүлнэ. Уфа хотод бямба гаригт лалын шашны төлөөлөгчидтэй уулзахдаа ерөнхийлөгч Д.Медведев ингэж мэдэгдлээ. Шашны соёлын наад захын үндэслэлийг мэдэхгүй явдал залуучуудыг хэт даврах болон салан тусгаарлах урсгалд өртөмтгий болгож байна гэж тэр хэллээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
11