×
Нийгэм 18 Арваннэгдүгээр сарын 2011
   Халимаг улсын нийслэл Элст хотод Буддагийн чандарыг ШриЛанкаас залж авчирлаа. Халимаг улс нь Орос улсын европын хэсгийн зүүн-өмнөд хэсэгт оршидог юм. Халимаг улсын  ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов “Интерфакс”-д өгсөн ярилцлагадаа  Элст хот  нь Европ тивд Буддын шашны ариун эртний  түүхэн зүйлс хадгалагдсан цорын ганц газар гэж мэдэгджээ.
   Дэлхийн 300 мянга гаруй хүн ер бусын авьяас билгээ үзүүлж, Гиннесийн дээд амжилтын номын дэлхийн өдрийн баяр ёслолд оролцов.Тухайлбал Англид 300 гаруй хүн нийтийн цайллагад оролцож, ирландын 200 гаруй оршин суугч ардын үлгэрийн баатаруудын хувцас өмссөн байна. Австралид «АББА» чуулга нэлээд өргөжив. 368 хүүхэд бүрэлдэхүүнд нь орж, шведийн нэрд гарсан дөрвөлийн  хит дууг дуулцгаав.
  Пакистанд “Оросын дуу хоолой” радиогийн соносгчдын клубын холбоо байгуулагдана.  Энэ тухай бямба гаригт  Исламабадад болох   “Оросын дуу хоолой”радиогийн сонсогчдын    Бүх пакистаны  хоёрдугаар бага хурал дээр зарлана. Чуулганд Пакистаны өнцөг булан бүрээс клубын идэвхтэнүүд хуран цугларна.
   ОХУ-ын Улсын думын депутатуудыг сонгох санал хураалт Чукотын алслагдсан хүрэхэд хэцүү нутагт өнөөдөр хугацаанаас өмнө эхэллээ. Алтны ил уурхайн ажилчид санал өгөөд байна. Мөн сонгуулийн комиссын гишүүд буга өсгөх нүүдлийн бригадуудад очно. Чукотын 300 гаруй хүн хугацаанаас өмнө санал хураах анхны өдөр саналаа өгөх ёстой.
   Луйварчид  Хятадын хууль сахиулах байгууллагуудыг дайран өдөж байна. Эрх баригчдаас интернетийн «хар зах зээлтэй» нийт  үндэстний тэмцэл хийхээ зарлан мэдээлж, үүнийг арга буюу хүлээн зөвшөөрөв. Интернетийн орчинд зэвсэг, хүний эрхтнийг ил шууд худалдаж байна. Хууль ёсоор хориглосон юм бүхнийг худалдаж байна.
   Орос улсын Владивостокийн агаарын орон зай нээлттэй гэсэн шийдвэрийг Өмнөд Солонгосын нисэх компаниуд итгэлтэй, дотно хүлээж авлаа.  Владивостокийн онгоцны буудлыг олон улсын томоохон  буудал болгон өөрчлөсөн нь Хятад улсын  сонирхол мөн татжээ.    Владивосток Оросын анхны “нээлттэй тэнгэртэй” хот боллоо.
  АНУ-ын цэргийнхэн кибер орчинд хийж болзошгүй дайралтын хариуд бодит хүчний ажиллагаа явуулах эрх эдлэх хүсэлтэй байна.Пентагонээс ийн санал дэвшүүлжээ.Кибер орчинд ноцтой мөргөлдөөн үүсвэл  АНУ дипломатаас цэргийн хүртэл  бүх арга хэмжээ авах ёстой гэж конгресст зориулсан тусгай газрын шинэ илтгэлд өгүүлсэн байна. АНУ-ыг төдийгүй түүний холбоотон түншүүдийг дайрвал арга хэмжээ авагдана.
    Япон улс Египтэд 6,5 сая долларын буцалтгүй тусламжийг олгоно. Энэхүү хөрөнгө нь “тус улсад шудрага нийгэм байгуулахад”,“Нийгмийн  давхаргуудыг хуваагдлаас болгоомжилж,  ажилгүйдлийг арилгаж, Египтийн эдийн засгийг хөгжүүлэхэд”   зориулагдана гэж Японы ГХЯ-ны мэдэглэд өгүүлжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
11