×
Нийгэм 17 Арваннэгдүгээр сарын 2011
   Оросын их, дээд сургуулиудад 14-наас эхлэн суралцахыг албан ёсоор зөвшөөрөв. Оросын Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүдийн боловсруулсан хөтөлбөрөөр сурагчид 9 ангиас эхлэн дээд сургуульд суралцах боломжтой болж байгаа юм. Ийм хөтөлбөр нь их, дээд сургуулиудад хамгийн ирээдүйтэй, авъяаслаг хүүхдүүдийг сонгон авч, “өөрсдийнхөөр” бэлтгэх боломж олгож байгаа юм. Шалгаруулалтыг тусгай боловсруулсан тестээр шалгаруулах юм.
   Берегов хоолойн Чукоткийн эргээр  Өмнөд солонгосын Oriental Angel  усан онгоцны бүхээгт   гал авалцжээ. Тус багийн 89 хүн аврагдаж багийн ахлагч гал унтраах үеээр амь үрэгджээ. Онгоцны доод талд байсан загасны гурилаас гал гарсан аж. Багийнхан гамшгийн  дохио өгөхгүй өөрсдийн хүчээр унтраах гэж оролдож байсан аж. Далайчид салаар хөвөн  усан онгоцоо орхин явжээ.
    Ойрын үед ус хамгийн үнэтэй байгалийн баялаг болж мэдэх нь. Оросын болон Монголын экологууд дэлхийн хамгийн их цэнгэг усны  нөөцтэй - Байгал нууранд цутгадаг гол мөрөн  бохирдолтыг  доод хэмжээнд нь хүртэл бууруулахаар ажиллаж байна.
   Афганистаны нийслэлд хоёрдахь өдрөө зохиогдож байгаа Лойя жиргийн /Афганистаны дээд чуулган/ үеээр тус улсын нийслэлийн орон сууцны хороололд босогчид тийрэлттэй гурван сум тавьжээ. Энэ тухай Риа-Новости агентлагийн сурвалжлагч уламжилжээ. Буудлага орон нутгийн цагаар өглөөний 08.00 болжээ.
   Пакистаны Засгийн газрын талын сайн дурынхны цэргүүдийг  ачсан задгай машин тус улсын баруун-хойд хэсэгт лхагва гаригт дэлбэрчээ. Үүний улмаас зургаан хүн амь үрэгджээ. Пакистаны баруун-хойд хэсэгт оршидог Зона омогт холбооны улсын ямарч хууль болон цагдаагийн бүрэн эрх  эс үйлчилдэг юм.
    Өнөөдөр Кувейтэд  сөрөг хүчний талынхан парламентын байрыг эзлэн  авахаар оролджээ.  Босогчид байрны хурлын их танхимд  орж, Кувейтын төрийн дууллыг дуулж, төдөлгүй  байрнаас гарч явжээ. Ерөнхий сайд Насера аль-Мухаммед аль – Ахмед ас- Сабахыг огцрохыг шаардсан жагсаалд оролцогчдыг тараасны дараа парламентын байрыг эзлэн авах ажиллагаа эхэлжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
11