×
Нийгэм 16 Арваннэгдүгээр сарын 2011
   Хурдан автобус Москвагийн замаар явна. Тэдгээр хотын авто замын хурц шар өнгөтэй тусгай зурвасаар явах юм. Хотын төвөөс тойрог авто зам хүртэлх чиглэлийн хурдан автобусын зогсоолыг аль болохоор багасгасан байна. Ийн арван хурдан чиг замыг байгуулахаар төлөвлөжээ. Москва хотын автобус, троллейбусын паркыг 2014 оныг дустал бүрэн шинэчлэх юм.  
    Тажикистаны давж заалдах комисс тус улсад шийтгэсэн Оросын нисэгч Владимир Садовничий, Эстоны харьяат Алексей Руденко нарын  гомдолыг авч үзэж эхлэв. Тэдний өмгөөлөгч Гулям Бобоевын сэтгүүлчдэд мэдээлснээр нисэгчид  шудрага бус, хууль бусаар шийтгэж ял оногдуулсаныг эсэргүүцжээ. Мөн прокурорын газраас шийтгэлийг обьектив бус хэмээн үзэж эсэргүүцсэн гэж өмгөөлөгч хэллээ.
    Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев  тус улсын парламентын доод танхим - мажилисийг  тараах тухай зарлигт гарын үсэг зурлаа.  Хугацаанаас өмнөх сонгуулийг явуулах хугацааг 2012 оны 1- р сарын 15-нд  явуулахаар товложээ. Хуулийн дагуу мажилисийн 98 гишүүнийг намын харъяаллыг нь үндэслэн сонгуулийг шууд болон тэгш зарчмыг үндсэн дээр нууц санал хураалтаар сонгох юм.
   Оросын засгийн газрын  баталсан 93 нэрсийн жагсаалтанд  анхан шатны болон тусгай дунд боловсрол болоод урьтал  мэргэжлүүд оржээ.Түүнд ихэнхдээ техникийн тусгай мэргэжлийн цөмийн, сансрын болон компьтютерийн технолог, эрчим хүчний үр ашгийн болоод эм зүйн салбарууд багтав. Шалгарагсдын дунд тогооны болон  уурын  турбины машинистууд, трасформатор угсрагч, программистууд байна.
   Америкийн Apple Inc компани 2005 оноос хойш тус компаний удирдагчдын нэгээр ажиллаж ирсэн Артур Левинсонг тус компаний удирдах зөвлөлийн даргаар томилсон тухайгаа зарлажээ гэж Рейтер уламжилжээ. Энэхүү албан тушаалыг хашиж байсан  56 настай Стив Жобса 10-р сарын 5-нд удтал өвчилж байгаад нас барсан юм. Удирдах зөвлөлд Walt Disney корпорацын гүйцэтгэх захирлуудын нэг Боб Айгер оржээ.
     Афганы эрх баригчид Кабулын онгоцны буудалд оросын Ан-72 онгоцыг саатууллаа гэж “Авеста” мэдээллийн агентлаг уламжилжээ. Саатуулах болсон шалтгаан нь онгоцны буудлын төлөөлөгчийн тайлбарлаж буйгаар афганистаны нутаг дэвсгэр дээр нисэх зөвшөөрөлгүй байсан гэжээ. Гэтэл тус улсын  ГХЯ онгоц саатаалсан тухай  ямар нэгэн мэдээ  үгүй гэж мэдэгдэв.
    «Росатом» Оросын улсын корпорацийн тэргүүн Сергей Кириенкогийн мэдээлснээр энэ онд корпорац  нь гадаадад АЦС барих гэрээ хэлэлцээрээ  бараг хоёр дахин нэмэгдүүлжээ. Өнгөрсөн оны  шувтаргаар Орос улс 12 эрчим хүчний блок Иран, Энэтхэг, Болгар,Түрк, Армени, Украин улсуудад барих гэрээ хэлэлцээртэй байсан.
    1,1 мянга гаруй хүнийг мягмар гаригт сирийн гяндангуудаас  суллажээ гэж  сирийн улсын телевизийн суваг мэдээлжээ. Жагсаалд оролцсон болохоос гэмт халдлага хийгээгүй өршөөгдсөн эдгээр  хүмүүс сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ явуулахад бэлэн байгаа юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
11