×
Нийгэм 15 Арваннэгдүгээр сарын 2011
    Өмнөд Солонгос БНАСАУ-ын нутаг дэвсгэр дээр ухуулгын хуудас тараах ажлаа түр зогсоов. Үүний өмнө Сөүл энэхүү  алхмыг 2010 онд БНАСАУ-ын өдөөсөн солонгос хоорондын сөргөлдөөний дүнд хариу алхам хийсэн гэж мэдэгдэж байв. Энэ тухай мягмар гаригт өмнөд солонгосын Ренхап агентлаг  цэргийн эх сурвалжийг иш татан өнөөдөр  уламжилжээ.
    Хятадын  Лунцзюй тосгонд Оросын ерөнхий сайд Владимир Путинтэй туйлын адилхан хүнийг тус улсын   сэтгүүлчид илрүүлжээ.  Энэ тухай  “Суньхуа” агентлаг өнөөдөр мэдээлжээ.  48 настай тариачин эр Ло Юаньпинь нь Орос улсын ерөнхий сайд Путинтэй үйлийн үргүй адилхан гэдийг орон нутгийн сонины сурвалжлагч олж мэджээ.
   Пакистанд мягмар гаригт америкийн пуужингийн цохилтын улмаас 6 хүн амь үрэгджээ. Цохилт Афганистаны хилээс холгүй орших нутгийн хойд хэсгийн  Вазиристаны дүүрэгт орон сууцан дээр тусчээ. Энэ тухай Пакистаны “Гео” телевизийн суваг мэдээлсэн байна.  Цохилт өгсөн байшинд босогчид байрлаж байсан гэж таамаг ирж байна.
    Япон улс “3асгийн газрын тусламжийн хүрээнд”  мягмар гаригт Тайландын үерт нэрвэгдэгсдэд Японы виз олгож эхэллээ гэж Японы ГХЯ-наас  мэдээлжээ. Тайланд дахь японы үерийн улмаас хаагдаад байгаа  үйлдвэрүүдийн тайланд болон  япон ажилтнуудад  Япон улс түр хугацаагаар ажил олгоно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
11