×
Нийгэм 14 Арваннэгдүгээр сарын 2011
    Йеменд энэ оны 5-р сард хулгайлагдсан хүмүүнлэгийн байгууллагын ажилтан гурван франц хүнийг суллалсан байна гэж Би-би-си телевиз радиогийн компани өнөөдөр мэдээлсэн байна. Тус улсын нийслэл Сана хотоос зүүн зүгт 600 километрт оршдог Сеун хотод Аль-Каида алан хядах байгууллагын гишүүд Франц улсын иргэдийг хулгайлсан гэж урьдчилсан байдлаар үзэж байна.
  Хүмүүс бага балчир байхдаа ямар нэг дармал алт эрдэнэ олохыг мөрөөдөж, амин чухал хүслээ үүнтэй холбон үздэг. Зарим хүн азаар дармал эд эрдэнэ илрүүлж олдог. Москвад нээгдсэн «Оросын зоос, дармал эд эрдэнийн түүх» үзэсгэлэн нууж далдласан эрдэнийг олж илрүүлсэн сонин үйл явдлуудтай танилцуулж байна.
    Газын зурвасын хойд нутагт урьд шөнө Израилийн АЦХ цохилт өглөө гэж Би-би-си мэдээллээ. Бөмбөгдөлтөөс болж нэг палестин хүн алагдаж, гурав нь шархадсан байна. Энэ агаарын цохилтын үеэр ХАМАС хөдөлгөөний харуулын цэгийг устгасан гэж палестины эмч нар ярьжээ. Израиль улсын умард нутагт пуужингийн цохиолт өсгний хариуд агаарын цохилт өгсөн гэж израилийн цэргийнхэн мэдэгдсэн байна.
   Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл Ливанд хүрэлцэн ирлээ. “Ливаны ард түмэн болон төрийн зүтгэлтнүүдтэй биечлэн уулзаж, үнэн алдартны шашинтнуудтай хамт мөргөл үйлдэхийн тулд Сири улсаас би Бейрутэд ирлээ” гэж тэргүүн хамба хэлсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
11