×
Нийгэм 10 Арваннэгдүгээр сарын 2011
    Тува дахь Монгол улсын Ерөнхий консулын газар байгуулагдсан 10 жилийн  хугацаанд Тувагаас Монгол руу явах хүмүүс 2001 онд 200 байсан бол 2011 онд 7000 хүрчээ. Тус Бүгд найрамдах улсын эрх баригчдын мэдээлснээр монголын талтай хамтран худалдаа-үзэсгэлэнгийн олон арван арга хэмжээг явуулдаг уламжлал тогтжээ.
    Хятадын баруун-өмнөд зүгт орших  Юньнань тосгоны уурхайд осол гарсны улмаас 40 гаруй уурхайчин газар дор хаагдаад байна гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Осол өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 6:25 минутад  “Сычжуан” нүүрсний уурхайд гарчээ. Ослын шалтгааныг тогтоож байна.
    Өчигдөр орой Түркийн Ван зүүн-өмнөд хэсэгт орших Ван тосгонд  5,6 баллтай газар хөдлөжээ. Газар хөдлөлтийн голомт Эдремит тосгонд байжээ. Газар хөдлөлтөнд 25 байшин нурсан  нь зочид буудал байжээ. Хүмүүс амьдарч байсан нурсан байшин барилгыг цэгцлэх ажил өнгөрсөн шөнө болжээ.
    Хамгийн баян хятадууд  засагт итгэхгүй байгааг Хятадын банк болон  Hurun Report компаниос 18 хотод зохион явуулсан санал асуулгын үр дүн тусган харуулав. Эд хөрөнгө нь 10 сая юаниэс хэтрэсэн хоёр хятад хүний нэг нь гадаад явж суух бодолтой байна.Гурван хүний нэг нь хөрөнгөө гадаадад хадгалж байна. Энэ нь олон тохиолдолд цагаачлахад туслаж байна.
    Америкийн томоохон хотын нэг Нью-Йоркд орон гэргүй хүмүүсийн тоо дээд үзүүлэлтэнд хүрээд байна. Статистикийн тоо баримтаар, 10-р сарын сүүл үеэр тус хотын гудамж, талбайд болон асрамжийн газруудад 40 гаруй мянган хүн хоногложээ. Тэдгээрийн дотор 17 мянга хүүхэд байгаа аж.
   Монголд орос хэл дахин хэрэгцээтэй боллоо. Орос Монголын орос хэлний багш нар нилээд хэдэн сар Орос улсад мэргэжил дээшлүүлж үнэмлэхээ гардан авлаа.Тэд Барнаулд Алтайн их сургуулийн баазад түшиглэн  шинэ заах аргуудад суралцан, нээлттэй хичээлүүдийг явууллаа. Эд бол боловсролын шинэ технологиудтай танилцахаар  Алтайн хязгаарт ирсэн монголын багш нарын хоёр дахь групп байлаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
11