×
Нийгэм 9 Арваннэгдүгээр сарын 2011
   Москва хотын эрх баригчид  оросын нийслэлд дэлхийн хамгийн том алсыг харагч байгуулах бодолтой байна. Түүний өндөр нь 220 метр байх аж. Алсыг харагч нь Лондон, Сингапурын ижил төрлийн тоглоомоос илүү өндөр байх аж. Одоогийн байдлаар хамгийн өндөр алсыг харагч  Бүх оросын үзэсгэлэнгийн төвд буюу ВДНХ-д байдаг юм. Түүний өндөр 75 метр.
    Даваа гаригт Түвдийн бурхан шашины тэргүүн, Дээрхийн Гэгээн XIV  Далай лам сүүлийн үед нилээд дэлгэрээд  байгаа  түвдийн лам нарыг зулын гол болохоос татгалзахыг уриалав. Энэ жил лам нарын зулын гол болох явдал 11 удаа болсны Хятадын Сычуань мужид  буддийн шашны лам 9 удаа оролдлого хийсний хоёр удаа нь гэлэнмаа нар байв.
   Вьетнамын өмнө хэсэгт  байгалийн гамшигийн улмаас 100 хүн амиа алджээ.  Тус улсад борооны улирлаар ер бусын хүчтэй усархаг бороо орсны улмаас Меконг гол савнаасаа хальж, үерлэжээ. Үерт  100 хүн амь үрэгдсэний  65 нь хүүхдүүд байжээ.  Байгалийн гамшигт нийт 140 мянган байшин живжээ. Үерт  зэргэлдээ Камбож болон Тайланд нэрвэгдээд байна. Гэрэл зураг 
     Дээрхийн Гэгээн XIV  Далай ламыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод  айлчилсанд Хятадын  эрх баригчид эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ тухай мягмар гаригт Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй мэдэгдэл хийв.
   Орос улсад сонгуулийн сурталчилгааны компанит ажил радио, телевизээр эхэллээ. Төрийн думын сонгуулийн мандатыг авахын төлөө өрсөлдөх  улс-төрийн долоон нам тус бүр Холбооны улсын телевизийн сувгууд болон дөрвөн радиостанцаас  нэг цагийн үнэ төлбөргүй  нэвтрүүлэг явуулах эрх авсан юм. Эдгээр цагийн тал хувь нь сурталчилгааны хамгийн хурц үе - халз мэтгэлцээнд зориулагдах юм.
   Өтгөрүүлсэн суу, какао, майонез, загас махан консерв, наран цэцгийн тос, янз янзын чихэр боов зэрэг оросын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг аравхан жилийн өмнө монголын дэлгүүрээс чөлөөтэй авч болох байсан. Эдгээр бүтээгдэхүүн тус улсад эрэлт хэрэгцээтэй байсан, байсаар ч байна. Дээд зэргийн чанар нь оросын бүтээгдэхүүний гол давуу тал юм.
    Казахстаны эрх баригчид “Халифатын цэргүүд” радикал  бүлэглэл 10-р сарын 31-нд  тус улсын  Атырау мужийн төвд гарсан халдлагад хамааралтай тухай мэдэгдэжээ. Энэ байгууллагын гишүүдээс халдлагыг зохион байгуулагчдад Казахстанд, тухайлбал, Атырауд халдлага явуулах зөвлөмж өгч байжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
11