×
Нийгэм 8 Арваннэгдүгээр сарын 2011
    Тегеран цөмийн зэвсэг бүтээх гээгүйг Ираны ГХ-ийн сайд Али Акбар Салехи мэдэгдлээ. Тэрээр Армени улсад айлчилж байгаа хийгээд Иран цөмийн зэвсэг бүтээх төлөвлөгөөтэй байвал энэ тухай ил шууд мэдэгдэх байсан гэж Арменийн нийслэл Ереванд хэвлэлийн бага хурал дээр  хэллээ. Ираны энх тайван зорилгооор  хэрэгжүүлэх цөмийн хөтөлбөр бүр 10 жил оршиж байгааг сайд дурдав.
    Орчин үеийн хүүхдүүдийн бие бялдрын  болон оюуны хөгжил өнгөрсөн урьд үеийнхэнтэй харьцуулахад нилээд хоцорч байгаа аж. Өсвөр насныхны тулгамдсан асуудлууд сэдвээр зохион явуулсан бага хуралд оролцогчид ийм дүгнэлтэнд хүрчээ. Оросын  Забайкалийн хязгаарын Чита хотод болсон уг хуралд багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан болон эмч нар уригдан оролцжээ. Тэнд Монгол улсын мэргэжилтнүүд бас оролцжээ.
    Афганистаны Бадгис тосгонд полицын жип машин тэсрэх төхөөрөмжинд өртсөний улмаас есөн хүн амь үрэгдсэний,  хоёр нь цагдаагийн ажилтанууд байжээ.  Орон нутгийн Засаг захиргааны төлөөлөгчийн мэдэгдсэнээр дэлбэрэлт даваа гаригийн  үдээс хойш болжээ. Цагдаагийнхан алслагдсан хэсгүүддээ хүнс хүргэхээр явж байжээ.Тэд замаараа энгийн хэсэг хүмүүсийг  нэгэн суурин газар хүргэхээр шийдсэн юм.
    Оросын буддийн шашинтнууд өнөөдөр Улаанбаатарт эхлэх Дээрхийн Гэгээн XIY Далай лам сургааль айлдахад оролцоно.   Уламжлал ёсоор Оросын Буриад, Тувагийн  буддийн шашны лам хуварга нарын төлөөлөл Дээрхийн Гэгээний сургаалийг сонсохоор зорьжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
11