×
Нийгэм 7 Арваннэгдүгээр сарын 2011
   Гадаадад хахууль тараах талаараа ОУ нэгдүгээр байранд орлоо. Өөрийгөө "авилгалын эсрэг байгууллага" гэж үздэг Transparency International гэдэг байгууллага ээлжит авилгалын рейтингийг тогтоосон байна. Тус байгууллагын судлаачид дэлхийн 30 орны 3000 бизнесменүүдийн дунд санал асуулга явуулсан байна. Өөрийнхөө гадаадын түншүүдэд "байнга хахууль өгдөг" 0 үнэлгээнээс хэзээч хахууль өгдөггүй 10 гэсэн үнэлгээ хүртэл дүн тавихыг санал болгосон байна.
    Япон улсын усан хилийг зөрчсөн хятадын загас агнуурын хөлгийн ахмадыг японы эргийн хамгаалалтын алба баривчилсан байна. Тус хөлгийн ахмад тэнгисийн харуулын тавьсан шаардлагыг үл тоон хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн байна гэж орон нутгийн захиргаа мэдэгджээ. Хятадын хөлгийн хойноос бүтэн 4 цаг хөөцөлдсөн байна.
  Орос, хятад, португал хэлүүд Японд маш их нэр хүндтэй болж гадаад хэл сурч байгаа хүмүүсээс англи хэлийг шахаж байна. Энэ нь Орос, Хятад, Бразил, Энэтхэг улсууд болон азийн орнуудын зах зээлийн ирээдүйтэй өсөлттэй холбоотой гэж японы Nikkei эдийн засгийн сонин өнөөдрийнхөө дугаарт бичсэн байна.
  “Хятадын луу” Япон улсад хумсаа харууллаа. Дэлхийн 2-р дайн дуусаад 66 жил өнгөсний дараа Япон улс тус улсын эсрэг бактерлогийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг Бээжин дэлхий дахинд санууллаа. Японы квантуны армийн 731-р отряд хүмүүс дээр биологийн зэвсэг туршиж байсан газрыг Харбин хотод өндөржүүлсэн хамгаалалтад авлаа.
     Далай тэнгист гарч болзошгүй техногенийн ослын уршгийг хамтран арилгах тухай харилцан ойлголцлын баримт бичигт АНУ, ОХУ хоёр гарын үсэг зурлаа. Урьд нь гарын үсэг зурсан хэлэлцээрийн хүрээг энэ баримт бичиг өргөжүүлж байгаа гэж АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Үүнээс гадна түүний үйл ажиллагаа нь хоёр улсын усан хилийг хамрах боллоо.
    1941 оны 11-р сарын 7-ны түүхэн парадын 70 жилийн ойг Москвад тэмдэглэж байна. Өнөөдөр оросын нийслэлийн Улаан талбай дээр дэлхийн 2-р дайны үеийн цэргийн хувцас өмссөн мянга гаруй цэргийн албан хаагчид  баярын марш хийлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
11