×
Нийгэм 6 Арваннэгдүгээр сарын 2011
Бүх дэлхийн нийгмийн сүлжээний бичлэгт мониторнг хийдэг “номын сангийн нинжа” нэртэй албан бус тусгай анги нэгтгэл ТТГ-т байдаг юм. Америкийн тагнуулын байгууллагын нууц технопаркт зочилсон Associated Press агентлагийн сурвалжлагч энэ тухай мэдээлсэн байна. Энэ тусгай анги нэгтгэлийн шинжээчид өдөрт Твиттер-ийн 5 сая гаруй бичлэгт мониторнг хийдэг байна гэж тус агентлаг мэдээлжээ.
Тайландад болсон үерээс болж 506 хүн амь насаа алдлаа. Тус улсын нийслэл Бангкок хотод байдал улам муудаж байна. Хотод хүнс, ундны ус улам хомсдож байна. Тус улсын хойд нутгаас ирж байгаа ус нийслэл хотын тавны нэгийг живүүлж одоо төв хэсэг рүү ойртож байна. Төр засаг хамгаалах даланг бэхжүүлж усыг далай руу юүлж байна.
     Гитлерийн цэргүүдэд бүслэгдсэн Москва хотод 1941 оны 11-р сарын 7-нд Улаан армийн парад болсон юм. Ингэснээрээ нийслэл хот баттай оршиж байна гэдгийг харуулсан юм. Нийслэл хотоос хэдхэн километрийн зайд байсан фронт руу цэргүүд парадаас шууд явж байлаа. Яг энэ өдөр германын цэргийн командынхан Москваг эзлэхээр төлөвлөж байсан юм.
Япон улс анх удаа цунамиг эсэргүүцэх өдрийг бямба гаригт тэмдэглэлээ. Энэ өдөр тус улсын эрэг орчмын нутагт цунами болох үед техникийн аюулгүй байдал болон хүн амыг хамгаалах байдлыг дууриалгасан сургууль хийлээ гэж РИА Новости агентлагийн сурвалжлагч мэдээллээ. Энэ сургуулилтад янз бүрийн албаныхнаас гадна орон нутгийн оршин суугчид оролцсон байна.
Оросын лалын шашинтнууд Курбан-байрам баяраа тэмдэглэж байна Оросын лалын шашинтнууд бүх дэлхийн шашин нэгтнүүдтэйгээ хамт лалын гол баяр Курбан-байрам буюу золигт гаргах баяраа тэмдэглэж байна. Курбан-байрам гэдэг нь арабаар золигт гаргах гэсэн үг юм. Энэ өдөр лалын шашинтнууд Меккад очих жил бүрийн даяанчлалаа өндөрлөдөг хаджа өдрөө тэмдэглэдэг юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
11